Хайх

iSaloni үзэсгэлэнд танилцуулагдсан гар утас цэнэглэдэг ширээний гэрэл

iSaloni үзэсгэлэнд танилцуулагдсан гар утас цэнэглэдэг ширээний гэрэл

Олон үйлдэлтэй ширээний чийдэн

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Энэ жилийн iSaloni үзэсгэлэнд танилцуулагдсан биоэтанол түлш гэрэлтүүлгийн салбарт хувьсал хийж байна

Аргентин гаралтай Итали дизайнер Франциско Гомес Пацын зохион бүтээсэн байгаль орчинд ээлтэй ширээний гэрэл дотроо олон хэрэгтэй үйлдлүүдийг багтаажээ. Тухайлбал, энэхүү чийдэн зөөлөн LED гэрлээр гэрэлтэхийн зэрэгцээ таны гар утсыг цэнэглэх бөгөөд хамгийн гайхалтай нь огт цахилгаан хэрэглэхгүй гэнэ.

Энэхүү төхөөрөмж нь эрдэнэ шишнээс гаргаж авсан биоэтанол гэх түлшээр ажилладаг бөгөөд элдэв үнэр болон утаа ялгаруулдаггүй тул гэртээ санаа зоволтгүй асааж болно. Уг ширээний гэрэлд Candela lamp гэдэг нэр өгсөн бөгөөд эртний тосон дэнлүүний шинэчилсэн хувилбар гэж хэлж болох юм.

iSaloni үзэсгэлэнд танилцуулагдсан гар утас цэнэглэдэг ширээний гэрэл (фото 1)

Candela lamp-ыг Дани, Италийн хамтарсан Astep брэндэд зориулан бүтээгдсэн ба гаднах загвар нь ч Скандинавийн орнуудын хэв маягтай болсон харагдана.

iSaloni үзэсгэлэнд танилцуулагдсан гар утас цэнэглэдэг ширээний гэрэл (фото 2)iSaloni үзэсгэлэнд танилцуулагдсан гар утас цэнэглэдэг ширээний гэрэл (фото 3)

 

цааш үзэх