Хайх

Кендалл Женнерийн Лос Анжелес дахь орон сууцын дэлгэрэнгүй зургууд

Кендалл Женнерийн Лос Анжелес дахь орон сууцын дэлгэрэнгүй зургууд

Загвар өмсөгч уг орон сууцаа 1.6 сая доллараар худалдаалж байна

Text: Ө.Тодгэрэл


Кендалл Женнер шиг амьдрахыг хүсдэг хүмүүст мөрөөдлөө биелүүлэх боломж нээгдлээ. Өдгөө 21 настай реалити шоуны од ба загвар өмсөгч бүсгүй өөрийн 18 насандаа худалдан авч байсан тансаг зэрэглэлийн орон сууцаа саяхан худалдаанд тавилаа. Нийт 1.6 сая доллараар үнэлэгдсэн уг орон сууц нь хоёр унтлагын өрөө, гурван угаалгын өрөө, бүх талыг нь бүтэн бүрхсэн цонхнууд, өндөр тааз, хатуу модон шал болон Лос-Анжелес хотын үзэсгэлэнт холын бараа харагдах төгс байршилтай юм. Цагаан, саарал, бүүдгэр нил ягаан, цайвар бор гэх зэрэг гэгээлэг өнгөнүүдээс бүрдэх нийт 191.1 м2 бүхий энэхүү орон сууцад Кендалл 2014 оноос саяхныг хүртэл нийт гурван жил амьдарчээ. Тэрээр саяхан жүжигчин Эмили Блант ба түүний нөхөр Жон Красинскигийн эзэмшилд байсан 6.5 сая долларын үнэтэй харш худалдаж авсан бөгөөд бид Кендаллын шинэ байшингийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

Кендалл Женнерийн Лос Анжелес дахь орон сууцын дэлгэрэнгүй зургууд (фото 1)Кендалл Женнерийн Лос Анжелес дахь орон сууцын дэлгэрэнгүй зургууд (фото 2)Кендалл Женнерийн Лос Анжелес дахь орон сууцын дэлгэрэнгүй зургууд (фото 3)Кендалл Женнерийн Лос Анжелес дахь орон сууцын дэлгэрэнгүй зургууд (фото 4)Кендалл Женнерийн Лос Анжелес дахь орон сууцын дэлгэрэнгүй зургууд (фото 5)Кендалл Женнерийн Лос Анжелес дахь орон сууцын дэлгэрэнгүй зургууд (фото 6)Кендалл Женнерийн Лос Анжелес дахь орон сууцын дэлгэрэнгүй зургууд (фото 7)Кендалл Женнерийн Лос Анжелес дахь орон сууцын дэлгэрэнгүй зургууд (фото 8)Кендалл Женнерийн Лос Анжелес дахь орон сууцын дэлгэрэнгүй зургууд (фото 9)

цааш үзэх