Хайх

Хосуудад: 2017 оны хуримын урилгын чиг хандлага

Дөрвөн төрлийн шилдэг урилга

Хосуудад: 2017 оны хуримын урилгын чиг хандлага
Энэ онд хуримаа хийхээр төлөвлөж байна уу? Бэлтгэл ажилдаа дарагдаж байх зуур тань бид хуримын урилгын шилдэг дизайнуудыг цуглууллаа

Алтлаг оруулга

Гялтганасан эффекттэй алтлаг оруулгатай урилга маш дэгжин харагдах болно.

Ногоон өнгө, ургамлын хээ

Пантон байгууллагын зүгээс 2017 оны шилдэг өнгөөр тодруулсан ногоон өнгийн оруулгатай эсвэл ургамлын хээ, дүрслэлтэй урилга сэтгэлд дулаан мэдрэмж төрүүлнэ.

Модны эффект

Цэвэр агаарт хуримаа хийхээр төлөвлөж байна уу? Тэгвэл байгаль орчны органик уур амьсгал төрүүлэх модны эффекттэй урилга танд төгс тохирно.

Зөвхөн нэг өнгийн сонголттой урилга

Хуримынхаа ерөнхий өнгийг сонгосны дараагаар урилгаа тэрхүү өнгөтэй нийцэх зөөлөн туяагаар хийлгээрэй. Зөвхөн нэг өнгө сонгох нь энэ онд тренд болсон байна.

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх