Хайх

Ленни Кравиц тавилгын цуглуулга гаргалаа

Ленни Кравиц тавилгын цуглуулга гаргалаа

1970-аад оны стиль

Text: Б.Амина


Зураг:

Интерьерийн ретро хэв маягийг санагалзаж байгаа хэн бүхэн Ленни Кравиц болон тавилгын брэнд CB2 нарын хамтарсан цуглуулгад анхаарлаа хандуулаарай

Брэд Питт, Фаррелл Уильямс болон Vanilla Ice нарын дараа Кравиц өөрийн тавилгаа хийхээр болжээ. Тэрээр Kravitz Design гэх хувийн компаниа 2003 онд байгуулж Kartell, Lea Ceramiche болон Milan Furniture зэрэг брэндүүдтэй хамтарч ажиллаад амжсан. Мөн тэрбээр олон зочид буудлын интерьер дизайныг хийхэд гар бие оролцсон юм.

Кравицийн хэлж буйгаар, CB2 хамтарсан шинэ цуглуулгаa бүтээхдээ Калифорнийн тухай дуу, 1970-аад оны Нью-Йоркийн клубын соёлыг бодсон гэнэ. Тэр үе бол тавилгыг цоо шинэ, дэвшилтэт материал, ихэнхидээ хуванцар ашиглаж хийдэг үе байсан юм. Түүний цуглуулгад интерьерын 20 бүтээл багтсан. Орны хажуугийн ширээ, чийдэн, дэр болон сандал зэрэг бүгд хэлбэр дүрсийн хувьд өө сэвгүй бөгөөд зарим нь футурист маягийн болжээ. "Бид миний хувийн стильтэй цуглуулга хийхийг зорьсон, харин ерөнхий чиг нь дэлхийгээр аялсан олон аяллаас минь ирсэн" хэмээн Ленни Кравиц ярьлаа. Шинэхэн бүтээлүүд аравдугаар сарын 1-нд худалдаанд гарна.

Ленни Кравиц тавилгын цуглуулга гаргалаа (фото 1)Ленни Кравиц тавилгын цуглуулга гаргалаа (фото 2)Ленни Кравиц тавилгын цуглуулга гаргалаа (фото 3)Ленни Кравиц тавилгын цуглуулга гаргалаа (фото 4)Ленни Кравиц тавилгын цуглуулга гаргалаа (фото 5)Ленни Кравиц тавилгын цуглуулга гаргалаа (фото 6)Ленни Кравиц тавилгын цуглуулга гаргалаа (фото 7)Ленни Кравиц тавилгын цуглуулга гаргалаа (фото 8)

цааш үзэх