Хайх

Лондон хотын Sexy Fish урлагийн ресторан

Лондон хотын Sexy Fish урлагийн ресторан

Мэдлэг, туршлагатай хэн бүхэнд

Text: Б.Энхжин


Зураг:

Лондонгийн F&B Group компанийн эзэмшдэг, шинэ Sexy Fish ресторан орчин үеийн урлагийн бүтээлээр тохижуулсан орчинд Ази хоолны онцгой цэсээр зочдоо дайлж байна

Эндэхийн бүх л зүйлс нь өвөрмөц бас жинхэнэ юм. Ухаалаг Лондончууд урт удаан түүхэндээ их зүйл үзсэн байх. Гэхдээ туршлагатай цуглуулагчид хүртэл дуртайяа худалдан авахыг хүсэх ховор урлагийн бүтээлүүд Sexy Fish рестораны заал болон хананд нь өлгөөстэй байгаа нь шинэлэг зүйл юм.

Саяхан нээгдсэн энэхүү ресторан The Ivy болон Caprice Holdings байгууллагуудад тусалсан F&B Group компанид харьяалагддаг. Гэхдээ Sexy Fish ресторан одоогийн байдлаар энэ группын хамгийн зоригтой үйл ажиллагаа болоод байна. Интерьертээ их хөрөнгө зарцуулсан болохоор ресторанд үйлчлүүлэх үнэ энгийн түвшингээс нэлээн өндөр болжээ. Дээр нь Sexy Fish ресторанд Дубай, Сидней, Токио болон Станбул хотуудад амжилтаа бататгасан Их Британийн шилдэг, туршлагатай тогоочдыг цуглуулжээ.

Одоо хамгийн гол зүйл болох интерьерийн тухай өгүүлье. Sexy Fish-ийн дизайнерууд "жижиг" гэдэг үгтэй танил биш бололтой. Фрэнк Гэригийн загасан гэрэл, Херстын хос хүрэл баримал, Майкл Робертсын поп-арт стилээр зурсан тааз, аварга шүрэн хад гээд бүхий л зүйл нь том хэмжээтэй ажээ. Энэ нь ч онцгой зүйл болж чадсан байгаа юм. Эндэхийн өнгө төрх, дотоод орчин тэр чигтээ орчин үеийн урлагийн чиг хандлагыг дэлгэн харуулжээ.

Лондон хотын Sexy Fish урлагийн ресторан (фото 1)

Лондон хотын Sexy Fish урлагийн ресторан (фото 2)

Лондон хотын Sexy Fish урлагийн ресторан (фото 3)Лондон хотын Sexy Fish урлагийн ресторан (фото 4)

цааш үзэх