Хайх

Миланы дизайны долоо хоног 2017: Инсталляц, наадам, шинэ цуглуулга

Миланы дизайны долоо хоног 2017: Инсталляц, наадам, шинэ цуглуулга

Salone del Mobile

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Жил бүрийн дөрөвдүгээр сард Милан хотод уламжлал болон зохион байгуулагддаг Salone del Mobile үзэсгэлэнг Миланы тавилгын үзэсгэлэн, Миланы дизайны долоо хоног гэж янз бүрээр нэрлэдэг. Энэ жил Миланы тавилгын үзэсгэлэн 2017 оны дөрөвдүгээр сарын 4-9 хооронд зохиогдож, нийт зургаан хоногийн турш үргэлжилнэ.

Олон улсын тавилга, дизайны хамгийн чухал арга хэмжээний нэгт тооцогддог энэхүү үзэсгэлэн энэ жил 2,000 оролцогчтой байх бөгөөд ойролцоогоор 300,000 хүн үзэж сонирхоно гэсэн тооцоо гаргажээ. Миланы дизайны долоо хоногийн үеэр төрөл бүрийн инсталляц, шинэ цуглуулга ба бусад дизайны арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Ингээд бид Salone del Mobile үзэсгэлэнгийн үеэр болох онцлох үйл явдлуудыг дэлгэж байна.

Инсталляц

Миланы дизайны долоо хоног 2017: Инсталляц, наадам, шинэ цуглуулга (фото 1)

Dezeen сэтгүүлийн ерөнхий редактор Маркус Фэйрс "Salone del Mobile" зөвхөн тавилгын үзэсгэлэн байхаа больж илүү сонирхолтой арга хэмжээ болон хувирсан гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл үүний нэг баталгаа болж байр түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Airbnb компани Италийн "Cabana" сэтгүүлийн үүсгэн байгуулагч Мартина Мондадори Сартоготой хамтран XV зууны Casa degli Atellani цайзад төрөл бүрийн инсталляцуудыг дэлгэх болжээ.

Наадам

Миланы дизайны долоо хоног 2017: Инсталляц, наадам, шинэ цуглуулга (фото 2)

Миланы дизайны долоо хоногт зориулж IKEA брэнд урлагийн наадмыг зохион байгуулах гэж байна. Энэхүү урлагийн наадмын үеэр олон төрлийн инсталляц, үзүүлбэр, илтгэл, сургалт болон бусад арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн энэ үеэр IKEA брэндийн шинэ бүтээгдэхүүний албан ёсны танилцуулга болно.

Шинэ цуглуулга

Миланы дизайны долоо хоног 2017: Инсталляц, наадам, шинэ цуглуулга (фото 3)

Их Британийн үйлдвэрлэлийн дизайнер Том Диксон "Salone del Mobile" үзэсгэлэнд хэд, хэдэн шинэ цуглуулгаа дэлгэх гэж байна. Тэгэхдээ түүний "Cut" ба "Tube" нэртэй гэрлийн бүрхүүлийн цуглуулгууд хамгийн их анхаарал татаж байгаа юм. "Cut" нэртэй цуглуулга нь толин гадаргуутай гэрлийн бүрхүүлүүдээс бүрдсэн бол "Tube"-ийг футурист загвартай цилиндр хэлбэрийн дизайнтайгаар урлажээ.

Брэнд

Миланы дизайны долоо хоног 2017: Инсталляц, наадам, шинэ цуглуулга (фото 4)

Италийн гэр ахуйн хэрэгслийн Alessi брэнд хамгийн анх 2003 онд домогт архитектор Заха Хадидтай хамтарч цэцгийн ваар худалдаанд гаргаж байсан юм. Харин одоо Alessi компани өнгөрсөн жил таалал төгссөн нэрт архитекторт зориулж Миланы Виа Манзони гудамжинд байрлах албан ёсны дэлгүүрийнхээ цонхыг инсталляц болгон хувиргах гэж байна. Тодруулбал Заха Хадидын тус брэндэд зориулж урласан "Forma" гэх бяслаг үрэгч ба бусад бүтээлүүдээр цонхыг чимэглэх юм.

цааш үзэх