Хайх

Агаарын бохирдлоос хамгаалдаг байшин: “MINI Living - Breathe”

Агаарын бохирдлоос хамгаалдаг байшин: “MINI Living - Breathe”

Миланы дизайны долоо хоног

Text: Г.Тэмүүлэн


Нью-Йорк хотоос гаралтай SO-IL дизайн студи, MINI автомашины брэндтэй хамтран Миланы дизайны долоо хоногт зориулж агаарын бохирдлын эсрэг “MINI Living - Breathe” байшин танилцууллаа

Миланы дизайны долоо хоног буюу "Salone del Mobile" үзэсгэлэнд хамгийн сонирхолтой, технологийн дэвшилтэт бүтээлүүд танилцуулагддаг. Үүний нэг тод жишээ бол "MINI Living - Breathe" гэх нэртэй инсталляц байлаа. Энэхүү минималист концепц нь тухайн талбайг илүү бүтээлч байдлаар ашиглах, орчин үеийн хотод амьдрах таатай орчин бүрдүүлэх зорилготой юм.

"MINI Living - Breathe" футурист загварын байшин нь байгаль орчинд ээлтэй, дахин боловсруулдаг материалаар бүтээгдсэн гэдгээрээ онцлогтой. Байшинг агаарын бохирдлыг саармагжуулах зориулалттай цагаан өнгийн, поливинхлорид материалын орцтой тусгай тороор бүрхсэн бөгөөд энэ нь байгалийн гэрлийг нэвтрүүлэх үүргийг давхар гүйцэтгэж байгаа юм. Арван метр өндөртэй энэхүү гурван давхар байшинд унтлагын өрөө, гал тогоо, угаалгын өрөө, амрах орчин гээд амьдрахад шаардлагатай бүхий л нөхцлийг бүрдүүлжээ. Мөн барилгын дээвэр дээрх ногоон байгууламж нь цэвэр агаарын эх үүсвэр болж өгнө.

"MINI Living - Breathe" инсталляц Виа Тортона гудамжинд Миланы дизайны долоо хоногийг дуустал буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 4-9 хооронд байрлана.

Агаарын бохирдлоос хамгаалдаг байшин: “MINI Living - Breathe” (фото 1)

цааш үзэх