Хайх

MOON: Жинхэнэ сарны хуулбар

MOON: Жинхэнэ сарны хуулбар

20 сая дахин жижигрүүлсэн

Text: Б.Амина


Зураг:

Сарыг 20 сая дахин жижигрүүлсэн хэмжээтэй LED гэрэл бүхий бөмбөрцөг бүтээх төсөл Kickstarter дээр танилцуулагджээ

Энэхүү гайхалтай MOON төслийн бөмбөрцөг нь NASA-гийн Lunar Reconnaissance Orbiter гэх байр зүйн мэдээлэл болон механик инженерчлэл хоёрын нэгдэл дээр бий болжээ. Төслийг бүтээгчид жинхэнэ сарны бүхий л нарийвчлалыг 20 сая дахин жижигрүүлж, энэхүү 3D хуулбарыг бүтээсэн байна.

Энэхүү жижигхэн сарыг LED гэрэл тойрч эргэлдэх бөгөөд сар дэлхийгээс тухайн үед ямар байдалтай харагдаж байх вэ, яг түүнийг бодит байдлаар үзүүлэх гэнэ. Мөн дэлхийгээс харагддаггүй сарны харанхуй талыг ч уг бичил бөмбөрцгөөс харж болох юм. Бөмбөрцгийг гурван горимд тааруулж болох бөгөөд "амьд" горимыг тохируулснаар бодит сарны эргэлдэх үе шатыг ажиглах боломжтой юм байна.

Cарыг дэргэдээс нь харж буй мэт сэтгэгдэл төрүүлэх MOON төсөл Kickstarter дээр танилцуулагдсан бөгөөд хүсвэл та ч мөн хөрөнгө босгоход нь хувь нэмрээ оруулж болох юм.

 

цааш үзэх