Хайх

Санаа авууштай Голландын гэрлэн хонгил

Санаа авууштай Голландын гэрлэн хонгил

Яг л Тарреллийн бүтээл мэт

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Голландын Зютфен гэх жижигхэн хот дэлхийн тэргүүлэх орнуудын атаархлыг төрүүлэм үзвэртэй болжээ

"Хонгилын үзүүрт гэрэл харагдана" гэх хэллэг энэ тохиолдолд арай тохирохгүй бололтой. Учир нь Голландын жижиг хотод хонгилын эхэнд ч, дунд нь ч, үзүүрт нь ч бүхэлдээ гэрэл тусаж байна. Энэ нь зүгээр ч нэг гэрэлтүүлэг биш юм. Байгууламжийн бетон блокууд цайвар цэнхрээс ногоон, нил ягаанаас шаргал, хөх ягаанаас тод ягаан өнгө рүү уусаж, гэрэлтэж байгаа нь Жеймс Тарреллийн гэрлэн бүтээлүүдийг санагдуулах болно.
Төслийн зохиолч Херман Кёйер хэлэхдээ "Хотын гоо зүйн үзэмжийг хэрэглэгчдийн аюулгүй байдалтай хослуулан бодож ажилласан сайхан туршлага байлаа" гэжээ.

цааш үзэх