Хайх

Урлагийн ховор бүтээлүүдийг дэлгэсэн Paris Tableau-2015 хэрхэн болж өнгөрсөн бэ

Урлагийн ховор бүтээлүүдийг дэлгэсэн Paris Tableau-2015 хэрхэн болж өнгөрсөн бэ

Ховор урлагийн бүтээлүүдийн зах

Text: Б.Энхжин


Зураг:

Парис хотын Пале-Броньярт эмгэнэлт үйл явдал болохоос хоёр хоногийн өмнө эртний Европоос үлдсэн хамгийн сүүлчийн уран зургийн салон болох Paris Tableau-2015 хаалгаа нээсэн юм

Дөрвөн хоног үргэлжлэх байсан ч хоёр хоногт болсон үйл ажиллагааны талаар бэлдсэн "Интерьер+Дизайн" сэтгүүлийн нийтлэлийг танд хүргье.

Парис хотноо тав дах удаагаа хуучны урлагийн бүтээлүүдийн зах нээгдлээ. Энд Европын олон галерейгаас ирсэн, дундад зууны үеэс 1900 он хүртэлх долоон зууны хугацаанд бүтээгдсэн хамгийн шилдэг бүтээлүүд цугларсан юм. Мэдээж зах болохоор уран зургуудыг худалдан авах боломжтой байсан ба үнийн хувьд 100 мянгаас 3 сая евро байжээ.

Олон жилийн турш арваннэгдүгээр сарын үзэсгэлэн хамгийн нэр хүндтэй, хамгийн өвөрмөц болж ер бусын дулаан уур амьсгалыг шүтэн бишрэгчиддээ өгсөөр ирсэн. Ер нь ч Парисын үзэсгэлэнгүүдийн өрсөлдөөн нэмэгдэж байна. Тиймээс Paris Tableau өөрсдийн хэлбэр, утга, хандлагыг орхихоор шийдэж хуучин биенналд шингэхээр болжээ. 

Урлагийн ховор бүтээлүүдийг дэлгэсэн Paris Tableau-2015 хэрхэн болж өнгөрсөн бэ (фото 1)

Лондон, Парис, Ром, Амстердам хотуудын хорин гурван галерей хамгийн сэтгэл хөдөлгөм бүтээлүүдээ энд дэлгэхийг хүссэн бололтой. Мэргэжилтнүүд Eric Coatalem, Bob Haboldt болон Giovanni Sarti хэмээх томоохон гурван галерей оролцоогүйд сэтгэл дундуур байсан ч шинэ оролцогчид нэмэгдсэн байна. Тэдэн дотор Италийн галерей олон нийтэд гайхалтай зэвсгийн цуглуулгаа танилцуулсан юм.

Цуглуулагчдын анхаарлыг юу хамгийн их татсан бэ? Нэгдүгээрт Paris Tableau-2015-ын гол санаа нь "Амьдрах урлаг" буюу Франц сэдэвтэй байсан. Art&Wine төрөлд Бахус, Дионис, вакханали, дарстай натюрморт болон амьдралыг харуулсан бүтээлүүдийг бүхий л газраас цуглуулан авчирчээ.

Урлагийн ховор бүтээлүүдийг дэлгэсэн Paris Tableau-2015 хэрхэн болж өнгөрсөн бэ (фото 2)

Урлагийн ховор бүтээлүүдийг дэлгэсэн Paris Tableau-2015 хэрхэн болж өнгөрсөн бэ (фото 3)

Хоёрдугаарт маргаангүй хамгийн гайхалтай нь XVII зууны Италийн мастер Антонио Жарола (1597-1674) байлаа. Гвидо Рени "Таван мэдрэхүй" нэртэй нэгэн хөгшин эрийн таван цуврал хөрөг зурсан билээ. Бүх зургууд хөргийн гар дээр төвлөрсөн бөгөөд амтлах мэдрэхүйг аягаар, үнэрлэхийг тамхиар, мэдрэлтийг гараа боосон байдлаар, сонсохыг бүрээгээр, харахыг номоор тус тус илэрхийлжээ. Эдгээр таван зураг хоорондоо ямар нэгэн байдлаар давтагдаагүй бөгөөд зураач уран чадварлагаар, чөлөөт байдлаар зуржээ.

Урлагийн ховор бүтээлүүдийг дэлгэсэн Paris Tableau-2015 хэрхэн болж өнгөрсөн бэ (фото 4)

Paris Tableau-2015 гурав дахь шилдэг нь бол яахын аргагүй Италийн уран зургууд. Carlo Virgilio галерейгийн үзүүлэн хамгийн нүд татам байв. Винченцо Камуччинигийн хоорондоо хол зайтай өлгөсөн гурван зураг нь Ромын Сан-Паоло-фуори-ле-Мура сүмд зориулсан "The Conversion of Paul" зургийн этюд ажээ. Том зайнд хэсэгчлэн тавьсан нь гүн сэтгэгдэл төрүүлэм байсан билээ. Цуглуулагчид болон музейн ажилчид урьдын адил эртний Ромын Cesare Lampronti галерейн бүтээлүүдийг ихээр сонирхсон бөгөөд Венецийн Беллотто болон Каналетто нарын бүтээлийн эргэн тойронд идэвхитэй худалдаа хийгдэж байсан юм. Michel Descours галерей Пьетро Паолинигийн хөрөг зургийг 1.2 сая еврогоор санал болгосон байна.

Урлагийн ховор бүтээлүүдийг дэлгэсэн Paris Tableau-2015 хэрхэн болж өнгөрсөн бэ (фото 5)
Мэдээж хэрэг хуучин уран зургууд хүнд сэдэв, төвөгтэй тоглолт, этгээд байдал болон адармаатай байдлаараа бусдыг татдаг. Ийм бүтээлүүд хангалттай их байсан. Жишээ нь Frans Pourbus le Jeune-гийн бүтээлүүд болон Германы The World Turned Upside Down бүтээлийг авчирсан Weiss Gallery-г нэрлэж болно. Эсрэг ертөнцөд хонь аварга том хайчаар тариачныг тайрч, тэрэг үхрийг чирж, хаан явганаар морин дээрх дагуулуудыг дагаж, махны худалдаачны биеийг хувааж байгааг харуулна.

Урлагийн ховор бүтээлүүдийг дэлгэсэн Paris Tableau-2015 хэрхэн болж өнгөрсөн бэ (фото 6)

1610 онд үл мэдэх уран бүтээлч зурсан өтгөн үстэй залуухан бүсгүйн "Antoinette" бүтээлийг Carlo Virgilio галерей тавьжээ.
Paris Tableau-гийн зохион байгуулагчид урлагийн шилдэг бүтээлүүдийн худалдааг зөвхөн соёлын биш мөн загварын үйл явдал байлгахын тулд үргэлж шинэ содон зүйл бодож олохыг хичээдэг.

Paris Tableau-гийн онцгой зочноор Roger Vivier гутлын брэндийн захирал Бруно Фризони байсан ба эртний уран зургийн цуглуулагч, мэргэжилтэн тэрээр зочдод Европын уран зургийн гайхамшиг юунд оршиж байдгийг өөрийнхөөрөө тайлбарлажээ.
Ямартай ч Франц улс амьдралыг хайрлаж, уламжлалыг үнэлж чаддаг ба юу ч болж байсан Европын соёлын нурашгүй багана хэвээр үлдэх бололтой.

Урлагийн ховор бүтээлүүдийг дэлгэсэн Paris Tableau-2015 хэрхэн болж өнгөрсөн бэ (фото 7)

Урлагийн ховор бүтээлүүдийг дэлгэсэн Paris Tableau-2015 хэрхэн болж өнгөрсөн бэ (фото 8)

цааш үзэх