Хайх

Rolls-Royce – оос Япон ёс заншлын хичээл

Rolls-Royce – оос Япон ёс заншлын хичээл

Serenity Phantom


Зураг: Buro 24/7 Russia

Өнгөрсөн Женевын авто үзэсгэлэн дээр Япон хэв маягаар дотор заслыг нь гүйцэтгэсэн Rolls-Royce Serenity Phantom гэх шинэ загвараа олон нийтэд толилуулжээ

Гараар зурсан зураг, өндөр ур чадвар бүхий хатгамалтай даавуун дотор засал нь Жунихито гэж нэрлэдэн бүсгүйчүүдийн Жунихито гэж нэрлэдэг үндэсний олон давхар өмсгөлтэй адил харагдана. Rolls-Royce-ын Phantom Series II цувралын автомашины шинэ дотор заслыг онцгой эрх бүхий, урлагийн дээд зэргийн мэдрэмжтэй хүнд зориулжээ. Бүрээсэнд гар аргаар Smoke Green гэж өнгөөр тусгайлан будуулсан торго оржээ. Хатгамал нь интоор жимсний модыг дүрсэлж дотор талын самбаруудыг чимэглэсэн байна. Самбар тус бүрийг ийнхүү нарийвчлан чимэглэхэд барагцаагаар 600 цаг ордог гэнэ. Энэхүү найман цилиндр бүхий хөдөлгүүртэй урлагийн бүтээлийн үнэ ойролцоогоор 1 сая ам.доллар юм байна.

цааш үзэх