Хайх

Та Шотландад байрлах энэхүү эдлэн газрыг цайзын хамтаар эзэмших боломжтой боллоо

256,000 долларын үнээр

Text: Г.Тэмүүлэн

Одооноос эхлээд Шотланд улсын өмнөд эрэгт орших "Chesterhill House" нэртэй энэхүү цайзыг 1,3 га эдлэн газрын хамтаар ердөө л 200,000 фунт стерлинг буюу 256,000 доллараар худалдан авах боломжтой болж байна. Уг цайз нь анх 1870 онд баригдсан бөгөөд тухайн үед Данди хотын худалдаачдын орон гэр байсан юм. Дундад зууны үеийн Тюдор ба Итали архитектурын стилиэр баригдсан энэхүү цайз нь 492 м2 талбайтай бөгөөд дотроо зургаан өрөөтэй билээ.

Хэдийгээр энэхүү цайзад олон жилийн турш хүн амьдраагүй ч дотроо төвийн халаалт, ус зайлуулах хоолой, тог гээд амьдрахад тохиромжтой бүхий л зүйлсийг агуулдаг байна. Ой модон дунд тусгаарлагдан орших энэхүү гурван давхар цайз нь мөн цэцэрлэгт хүрээлэн ба гараажтай. Үүнээс гадна цайзын бас нэг давуу тал нь Перт, Абердин, Эдинбург зэрэг томоохон хотууд руу зорчих засмал замаас холгүй байрладагт орших юм.

Гэхдээ тус цайзад нүүж орохоосоо өмнө сэргээн засварлалт хийх шаардлагатай гэдгийг энэхүү эдлэн газрыг худалдаалж буй Bell Ingram үл хөдлөх хөрөнгийн компани онцолсон байгаа. Сонирхуулахад Лондон хотод нэг өрөө байр энэхүү цайзтай ижил үнээр худалдаалагддаг бол Улаанбаатар хотод байршлаасаа хамаараад таван өрөө амины орон сууц ойролцоо үнэтэй байдаг билээ.

 

цааш үзэх