Хайх

Монголын анхны “Divalent” концепцтэй Хүслийн төгөл цогцолбор хотхон

Монголын анхны “Divalent” концепцтэй Хүслийн төгөл цогцолбор хотхон

Text: Buro.Retelling


Та бол амьдралынхаа цорын ганц удирдаач бөгөөд таны өмнө бүхэл бүтэн тайз бэлхнээ хоосон байна хэмээн төсөөлбөл та тэрхүү тайзан дээр өөрийн амьдралын симфони хөгжмөө хэрхэн эгшиглүүлэх вэ? Гурван зууны тэртээ Европын зүрх болсон Австри улсад орчин үеийн симфони хөгжмийн суурь тавигдсаны нэгэн адил зөвхөн таны гэх хөгжмийн нотоос бүрдэх, таны гэх эгшиг аялгуу цуурайтах, амьдралын хамгийн онцгой мөчүүдийг бий болгох зорилгоор тансаг зэрэглэлийн Хүслийн Төгөл хотхоныг цогцлоожээ.

Монголын анхны “Divalent” концепцтэй Хүслийн төгөл цогцолбор хотхон (фото 1)

Хүн бүр өөрийн гэсэн ертөнцийг бүтээж, үүндээ хайртай хүмүүсээ урин, түүнийгээ таашаан амьдрахад шаардлагатай бүхнийг оршин суугчдынхаа гар дор цогцлоох нь тэдний гол зорилго. Тиймээс Хүслийн Төгөл нь Монголын анхны “Divalent” буюу зуслан-байр хосолсон тауэр апартмент, таунхаус бүхий цогцолбор хотхоноо “Амьдралын Симфони” хэмээх уриатайгаар бүтээсэн байна. Ингээд тав тухтай, чанартай амьдралыг бэлэглэх тус хотхоны давуу талуудтай дэлгэрэнгүй танилцацгаая. 


ЯГ Л ЗУСЛАНДАА БАЙГАА МЭТ


Хүслийн Төгөл нь өнөөгийн оршин суугчдын тав тухыг дээд зэргээр хангах бүхий л хэрэгцээ шаардлагуудыг нэг дор цогцлоосон хосолмол хотхон юм. Энэхүү агуулгаар Улаанбаатар хотод амьдрахад хамгийн таатай шинэ суурьшлын бүс болох Яармагийн Хүүшийн аманд шинэ цогцолбороо сүндэрлүүлжээ. Оршин суугчид байгаль дэлхийтэйгээ ойр байхын зэрэгцээ, хотын хэмнэлээс холдохгүйгээр, яг л зуслангийн байрандаа байгаа мэт цэвэр агаарт амьдарч, тайван бөгөөд тухтай, тансаг мэдрэмжийг авах боломжтой.

Монголын анхны “Divalent” концепцтэй Хүслийн төгөл цогцолбор хотхон (фото 2)

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТЭЙ ОЙРХОН


Хотхоны хамгийн том давуу талуудын нэг бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрүүдийн дагуу хичээллэдэг сургуулиудтай ойр байрлана. Үүнээс дурдвал, Англи-Уэльсийн үндэсний сургалтын хөтөлбөрийг санал болгодог British school of Ulaanbaatar, олон улсын жишигт нийцсэн хөтөлбөртэй англи, орос, хятад, япон хэлний сургалттай Шинэ Монгол Харумафүжи болон Сакура Олон Улсын Сургууль, Солонго Эс Эф болон Гурван тамир бүрэн дунд сургууль, JET school of Mongolia англи хэлний сургалтын төв зэрэг тэргүүлэх зэрэглэлийн боловсролын байгууллагуудаас ердөө 1-2км радиусын зайд байрлаж буй нь таны хүүхдэд гэрийнхээ ойр сургуулиудаас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн чанартай боловсролыг эзэмших боломжийг бүрэн олгох юм. Дээрх сургуулиудтай ойрхон байхаас гадна хотхон дотроо өөрийн гэсэн цэцэрлэгтэй болохоор төлөвлөгджээ. Сургууль, гэр ойр байх нь эргээд таны хүүхэдтэйгээ хамт өнгөрөөх нандин мөчүүдийг цаг минутаар, өдөр жилээр нэмэх бөгөөд энэ нь бидний үр хүүхдэдээ өгч болох юугаар ч хэмжишгүй үнэт хөрөнгө оруулалт болох буй за. 

Монголын анхны “Divalent” концепцтэй Хүслийн төгөл цогцолбор хотхон (фото 3)

ТАВ ТУХТАЙ ОРЧИН


Хотхоноос ердөө 1 километрийн радиуст дэлхийн алдартай брэндийн дэлгүүрүүд, кофе шопууд, хүүхдийн тоглоомын төв бий. Үүнээс гадна оршин суугчдын худалдан авалтын хэрэгцээг бүрэн хангах Хүннү молл, Food city зэрэг дэлгүүр, үйлчилгээний төвүүд, мөн Номин, Carrefour, Оргил зэрэг томоохон супермаркетуудтай ч ойрхон байрлалтай. Харин та чөлөөт цагаараа хажууханд байрлах Наро Банчэнгийн буюу Амарлихуй хийд рүү очин бясалгаж эсвэл хотхоныхоо спорт цогцолборт дасгал хийж, гүйлтийн замаар гүйж, ногоон байгууламжаар зугаалан эрүүл мэндээ ч давхар дэмжих боломжтой.

Монголын анхны “Divalent” концепцтэй Хүслийн төгөл цогцолбор хотхон (фото 4)

АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ДЭЭД ЗЭРГЭЭР ХАНГАСАН


Хотхоны байр бүр таныг тав тухтай байлгахаас гадна аюулгүй байдлыг бүрэн хангах байнгын харуул хамгаалалттай. Түүнчлэн хаус бүрийн дээвэр нь хүртэл бүрэн цутгамал бол орон сууцууд газар хөдлөлтийн эрсдэлийг тооцон нам давхартай буюу долоон давхар байхаар төлөвлөсөн. Мөн тус хотхон нь хотын төв талаас Яармагийн хамгийн эхний амд байршилтай тул замын түгжрэл багатай, нам гүм орчинтой бөгөөд өндөрлөг газар байрладаг учир үер усны аюулгүй юм.

Монголын анхны “Divalent” концепцтэй Хүслийн төгөл цогцолбор хотхон (фото 5)

ОРЧИН ҮЕИЙН ИНТЕРЬЕРИЙН ШИЙДЭЛ


Өөрийн өнгө төрхөд нийцсэн, тухтай орчныг бий болгох байрны дотоод заслууд нь бүхий л интерьерийн шийдэлд зохицохуйц "хүрээгүй загвартай". Аливаа тог цахилгаан, усны асуудалгүйгээр өөрийн хүссэн яруу тансаг интерьер заслыг хийж, зөвхөн таны гэр бүлд тохирох тэрхүү нандин орчноо чимэглэх боломжийг Хүслийн Төгөл хотхон олгож буйгаараа онцлогтой.

Монголын анхны “Divalent” концепцтэй Хүслийн төгөл цогцолбор хотхон (фото 6)
Монголын анхны “Divalent” концепцтэй Хүслийн төгөл цогцолбор хотхон (фото 7)
Монголын анхны “Divalent” концепцтэй Хүслийн төгөл цогцолбор хотхон (фото 8)
Монголын анхны “Divalent” концепцтэй Хүслийн төгөл цогцолбор хотхон (фото 9)

ХҮСЛИЙН ТӨГӨЛ ХОТХОН

Борлуулалтын алба: 77112157, 88882157

Facebook: Хүслийн төгөл хотхон

цааш үзэх