Хайх

Цаг хугацаанаас илүү зүйл харуулдаг цаг

Цаг хугацаанаас илүү зүйл харуулдаг цаг

Сонирхолтой дизайнтай

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэхүү өвөрмөц цагийг дизайнер Скотт Трифт бүтээсэн ба тэрээр бидний цаг хугацааны мэдрэмжийг орвонгоор нь өөрчлөхийг хүсч байна

Скотт Трифт "Today" буюу "Өнөөдөр" гэх нэртэй нэгэн өвөрмөц цаг бүтээсэн бөгөөд энэхүү цаг нь энгийн нэг цаг огт биш юм. Уг цагны гол онцлог нь үүрийн гэгээ, үд дунд, үдшийн бүрий, шөнө дунд гэсэн дөрвөн хэсэгт цаг хугацааг хуваан харуулдаг байна. Скотт Трифт хүмүүсийн цаг хугацааны мэдрэмжийг тэлж, амьдралд цагаар хэмжиж болдоггүй зүйлс байдаг гэдгийг сануулах зорилготойгоор "Today" цагийг бүтээжээ.

Харин гаднах загварын хувьд цагны нүүрэнд ямар ч тоо байхгүй бөгөөд минималист хэв маягтай болсон байна. Мөн энэхүү цагийг Германд угсарсан ба ердийн цагнаас хоёр дахин удаан хөдөлдөг гэнэ. Одоогоор Скотт Трифт тус цагийг үйлдвэрлэхээр Kickstarter дээр хөрөнгө босгож эхэлжээ.

цааш үзэх