Хайх

Thermo: Ухаалаг халуун хэмжигч

Thermo: Ухаалаг халуун хэмжигч

Минимал

Text: Б.Амина


Зураг:

Энэ жилийн CES технологийн шоун дээр танилцуулсан төхөөрөмжүүдийн дунд нэгэн сонирхолтой зүйл байсан нь Thermo гэх ухаалаг халуун хэмжигч юм

Withings компанийн танилцуулсан энэхүү халуун хэмжигч бидний өмнө хэрэглэж дассан "халууны шил"-нээс олон талаараа давуу болжээ. Шинэхэн төхөөрөмж ам эсвэл чихэндээ хийдэг халуун хэмжигчийг бодвол илүү хялбар бөгөөд цэвэрхэн аргаар халууныг хэмжинэ. Thermo-г арьс нь харьцангуй нимгэн хэсэг буюу чамархайндаа хүргэснээр 16 хэт ягаан туяаны мэдрэгч нь хоёр секундын дотор халууныг тодорхойлно. Thermo ухаалаг халуун хэмжигчийг сонгох бас нэгэн шалтгаан бол түүний гоёмсог дизайн. Их бие нь цагаан, дээд хэсэг нь тод ногоон өнгөтэй ба LED гэрэл, ганцхан товчлуур зэргээс бүрдсэн нь энгийн, минимал төрхтэй болгожээ. Мөн халуун хэмжсэн цагаа тогтмол тэмдэглэн, эмээ уух цагаа мартахгүйн тулд гар утас, таблетаа Thermo-той Wi-Fi эсвэл Bluetooth сүлжээгээр холбох боломжтой.

цааш үзэх