Хайх

Загвар нь солигддог Layer сандал

Загвар нь солигддог Layer сандал

Хүссэн зургаараа баяжуулаарай

Text: Buro.Mongolia


Дизайн сонирхогч уншигчиддаа Солонгос дизайнер Союн Юны олон төрлөөр хувирах боломжтой шинэлэг сандлыг танилцуулж байна

Layer буюу давхарга гэх нэртэй энэхүү сандлын түшлэг болон суудал нь тунгалаг өнгийн, олон тасалгаатай. Тиймээс түүний дүр төрхийг хэрэглэгч хүссэнээрээ өөрчилж, шинэчилж байх боломжтой ажээ. Тасалгаанд нь зураг, гэрэл зураг, өнгийн цаас гээд юу ч хийж болно. Хүн бүхэнд өөрийн гэсэн таашаал, дуртай өнгө, хэлбэр дүрс байдаг. Тэгэхээр та юунд дуртай байна, түүгээрээ сандлаа хувиргаж, өрөөгөө чимж болох нь. Мөн эдгээр тунгалаг хавтан нь өнгийн филтер адил нөлөө үзүүлдэг тул дотор нь хийгдсэн зураг яг л instagram-ын филтерээр засагдсан мэт харагдана. Магадгүй энэ сандал хүүхдийн уран сэтгэмжийг хөгжүүлэхэд сайхан талбар болж мэдэх юм.

цааш үзэх