Хайх

"YSL Beauty Hotel" поп-ап дэлгүүр Нью-Йорк хотод нээгдэнэ

"YSL Beauty Hotel" поп-ап дэлгүүр Нью-Йорк хотод нээгдэнэ

Зочид буудал мэт дэлгүүр

Text: Бюро 24/7

Зайрмагны музей, "Color Factory" зэрэг сонирхолтой сэдэв, интерьер дизайнтай үзвэр үйлчилгээний газрууд Instagram олон нийтийн сүлжээнд хүчээ авч, үүний ачаар тус газруудын тасалбарын борлуулалт өссөөр байгаа билээ. YSL брэнд ч бас хараа булаам загварын шийдэл бүхий "YSL Beauty Hotel" нэртэй поп-ап дэлгүүр санаачилсан бөгөөд есдүгээр сарын 8-нд нээхээр болжээ.

Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах энэхүү дэлгүүр нь таван давхраас бүрдэх ба давхар бүрээс YSL Black Opium сүрчиг үнэртэх бөгөөд YSL брэндийн гоо сайхны мэргэжилтнүүд, нүүр будагчид үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгөх гэнэ.

Түүнчлэн нил ягаан өнгийн буйдантай амралтын хэсэг, неон гэрлээр чимэглэгдсэн төв талбай, усан сан, YSL Beauty Café гээд очсон хүн бүр зургаа даруулах содон зүйлсээр дүүрэн байх болно. YSL Beauty Hotel сэдэвтэй поп-ап дэлгүүр Парис, Хонг Конг, Сөүл, Мадрид зэрэг томоохон хотуудад нээгдсэн бөгөөд дэлхийн олон алдартнууд дэлгүүрт даруулсан зургаа нийтэлсээр байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх