Хайх

Заха Хадид ертөнцийн мөнх бусыг үзүүллээ

Заха Хадид ертөнцийн мөнх бусыг үзүүллээ

65 настайдаа

Text: Ж.Чинбат


Зураг:

Дэлхий ертөнцөд шинэ эриний дүр төрхийг авчирсан алдарт архитектор Заха Хадид 65 насандаа өөд боллоо. Тэрээр дэлхийн дөрвөн тивд, 950 гаруй гайхамшигт уран барилга үлдээсэн байна

Уран барилгач Заха Хадид зүрхний шигдээс болж нас барлаа. Притцкерийн архитектурын шагналыг хүртсэн анхны эмэгтэй архитектор болж байсан тэрээр Майами хотын эмнэлэгт гуурсан хоолойн үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэж байжээ. 

Заха Хадид уран барилгаараа эртнээс алдартай Ирак улсад 1950 онд төрсөн ба орчин үеийн архитектурын урлагийн гол нэрийн хуудас болсон хүн юм. Түүний бүтээсэн барилгуудын уян, нумарсан төрх байдал, байгалиас өөрөө бий болж тогтсон мэт өөгүй уран хийц нь хамгийн дахин давтагдашгүй бүтээлүүд болж чадсан байдаг. 

Заха Хадид ертөнцийн мөнх бусыг үзүүллээ (фото 1)

Заха Хадид Америкийн Бериутын их сургуулийг математикийн чиглэлээр дүүргэсний дараа өөрийн карьераа алдарт архитектур Рема Колхасын үүсгэн байгуулсан Oma компаниас эхлүүлж байжээ. 1970-аад оноос архитектурын салбарт хөл тавьсан Заха Хадид 1982 он гэхэд салбартаа хүлээн зөвшөөрөгдөж, олон арван шагналын эзэн болсоор 2004 онд Притцкерийн шагналыг хүртжээ.

Юнеско түүнийг "Дэлхийн энх тайвны төлөөх архитектор" хэмээн өргөмжилж , Форбес сэтгүүл "Дэлхийн зуун хүчирхэг эмэгтэй"-н нэгээр нэрлэн, Тайм сэтгүүл "Дэлхийн нөлөө бүхий зуун хүн"-ий нэгээр тодруулсан. Мөн түүнийг Sunday Times "Дэлхийн зуун шилдэг компанийг үүсгэн байгуулагч" хүмүүст оруулж байлаа. Заха Хадид нийт 44 оронд 950 гаруй архитектурын ажлыг Заха Хадид Архитектур компанийн нэрэн дор хийж гүйцэтгэжээ.

Заха Хадид ертөнцийн мөнх бусыг үзүүллээ (фото 2)Заха Хадид ертөнцийн мөнх бусыг үзүүллээ (фото 3)

Түүний бүтээсэн гол уран барилгуудаас нэрлэбэл Египтийн нийслэл Кайрын экспо сити, BMW-ын төв барилга, Гуанжугийн дуурийн театр, Мадридын иргэний шүүхийн танхим, Хоёрдугаар Абдула хааны урлаг, соёлын ордон, Беатховены концертийн танхим зэргээр үргэлжлэнэ. 

Түүнийг өнгөрсний дараа Zaha Hadid Architects компанийн ерөнхий архитектор Грэм Морисон хэвлэлийн бага хурлын үеэр "Тэр бол одоо цагийн хамгийн агуу уран барилгач байсан. Хэн ч түүний хэмжээнд дөхөж очихооргүй, онцгой хүн байсан" гэж ярьсан байна. 

Заха Хадид ертөнцийн мөнх бусыг үзүүллээ (фото 4)

Заха Хадид ертөнцийн мөнх бусыг үзүүллээ (фото 5)Заха Хадид ертөнцийн мөнх бусыг үзүүллээ (фото 6)

Заха Хадид ертөнцийн мөнх бусыг үзүүллээ (фото 7)

 

цааш үзэх