Хайх

Засвар хийлгүйгээр гэрээ хэрхэн хурдан хугацаанд шинэчлэх вэ?

Тавилга, үнэртэн, аксесуарын тусламжтайгаар орон зайг хэрхэн шинэ уур амьсгалтай болгох талаар

Text: Г.Тэмүүлэн


Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулж олон айл өрх гэртээ засвар хийж, шинэлэг уур амьсгал бүрдүүлэхээр төлөвлөсөн байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Гэхдээ хэрэв нэгэнт гэртээ засвар хийж, интерьер дизайнаа шинэчилж эхэлсэн л бол нэг мэдэхэд л бүх зүйлийг буцаан өөрчилж чадахаа болих тохиолдол гардаг. Тиймээс засвар хийхийн оронд амьдралынхаа ихэнх цаг хугацааг өнгөрүүлдэг орон зайгаа улирлын тренд эсвэл сэтгэл санааны байдалтайгаа уялдуулан шинэ деталиуд, эд зүйлсээр чимэглэж, өөрийн гэсэн онцгой интерьер бий болгох бас нэгэн сонголт бидэнд бий гэдгийг санаарай.

Made Interior Furnishing студи нь өнгөрсөн онд Улаанбаатар хотод нээгдсэн бөгөөд Англи улсаас өвөрмөц дизайнтай, оригинал тавилга ба интерьерийн аксесуарууд оруулж ирдэг байгаа. Тухайлбал Made Interior Furnishing студи нь саяхнаас Их Британийн алдарт дизайнер Том Диксоны нэрийн брэндийн гэр ахуйн эд зүйлс ба гэрэлтүүлгийг Улаанбаатар хотын хэрэглэгчдэд санал болгож байна. Дизайнер Том Диксон нь өөрийн өвөрмөц хэв маяг, уран сэтгэмж, дизайны зоригтой туршилтуудаараа гайхшруулдаг бөгөөд түүний бүтээлүүдийг дэлхийн шилдэг зочид буудлууд ашиглаж, тэр ч бүү хэл орчин үеийн урлагийн MoMA музей ба Лондон дахь Виктория ба Альбертын музей үзмэр болгон дэлгэдэг билээ.

Made Interior Furnishing студид танилцуулагдсан бүтээгдэхүүн бүр дангаараа ч тэр интерьерийн бусад зүйлстэй ч тэр гайхалтай зохицдог давуу талтай. Хүн бүр эндээс өөрийн стиль, мэдрэмжид нийцсэн гэрээ тохижуулах дахин давтагдашгүй дизайнтай эд зүйлс олох боломжтой. Ингээд дэлхийн орчин үеийн урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн дизайнерын бүтээсэн гэрэлтүүлэг, аксесуар болон бусад интерьерийн эд зүйлсийн тусламжтай хэрхэн гэрээ шинэчилж болохыг харцгаая.

Нийтлэг бус дизайнтай гэрэлтүүлэг

"Melt"

Ямар ч орон зайд гэрэлтүүлэг маш чухал үүрэгтэй байдаг. Ажлын байр, унтлагын эсвэл зочны өрөө гэрэлтүүлгээс шалтгаалж огцом хувирдаг. Tom Dixon брэндийн "Melt" буюу "Хайлш" нэртэй цуглуулгын гэрлүүд нь гаднаасаа яг л хайлж буй шилийг санагдуулна. Төгс бус органик хэлбэр дүрстэй энэхүү гэрлүүд нь ямар ч орчныг нүд ирмэхийн зуур л өөрчилж, тухайн орон зайд сансар огторгуйн ер бусын уур амьсгал оруулж орхино. "Melt" цуглуулгын гэрлүүд унтарсан үедээ толин тусгал бүхий өвөрмөц өнгөтэй болдог бол асаахад тунгалаг нэвт гэрэлтсэн бүтэцтэй болж хувирдаг. "Melt" цуглуулгыг ган, зэс, поликарбонат материалаар урласан бөгөөд долоон бүрхүүлтэй босоо гэрэл болон нэг бүрхүүлтэй таазны гэрэл гэх мэт төрөл бүрийн сонголтуудтай.

"Copper Round"

Зэс өнгөтэй дугуй хэлбэрийн уг гэрэл нь өрөөнд дулаан өнгийн металлик гэрэл цацруулдаг ид шидтэй. Уг гэрлийг зочны болон ажлын өрөөнд, хоолны ширээний дээр гээд ямар ч орон зайд олноор эсвэл дангаар нь өлгөж болно. Tom Dixon брэндийн мэргэжилтнүүд нарны шил болон сансрын дуулга малгай үйлдвэрлэхэд ашиглагддаг вакуум орчинд төмөр гарган авдаг дэвшилтэт технологийг ашиглан Copper Round гэрлийг бүтээжээ.

"Beat"

Tom Dixon брэнд "Beat" цуглуулгыг Энэтхэгийн эртний уламжлалт усны савнаас санаа аван бүтээжээ. Цуглуулгад багтсан гэрлүүдийг цэвэр гууль ашиглан Энэтхэгийн гар урчууд гар аргаар давтаж, өнгөлөн урладаг бөгөөд зөвхөн нэг гэрлийг бүтээхэд дөрвөн хоног зарцуулдаг. Дизайны хувьд минимал хэв маягтай хэдий ч орон зайд шууд л драматик уур амьсгал бүрдүүлж, зөөлөн дулаан гэрэл цацрааж өгдөг онцлогтой. Гуулиар бүтээсэн тул хөнгөн атлаа удаан эдэлгээтэй.

Засвар хийлгүйгээр гэрээ хэрхэн хурдан хугацаанд шинэчлэх вэ? (фото 1)

"Mirror Ball"

"Mirror Ball" загвар нь Tom Dixon брэндийн олон нийтэд хамгийн их танигдсан бүтээл юм. Анхандаа энэхүү загварыг бүтээхдээ толин тусгалтай төгс бөмбөрцөг хэлбэртэйгээр бүтээж, орон зайд уусан алга болно хэмээн тооцоолжээ. Гэсэн ч үр дүн нь огт эсрэгээр гарч энэхүү гэрэл нь орон зайд маш тод харагдаж, хүн бүхний анхаарлыг татахуйц гол чимэглэл нь болсон байна. "Mirror Ball" гэрлийг суурилуулсан байхад хүрээлэн буй орчинд байгаа бүх зүйлсийн тусгалыг ойлгон харуулдаг тул өөр ямар нэгэн нэмэлт чимэглэл шаардлагагүй болдог давуу талтай.

"Bell Floor"

Толин тусгалтай эд зүйлс нь Ар-деко эрин үеийн хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг юм. Tom Dixon брэндийн босоо мөнгөлөг гэрлийг хуучны автомашины урд гэрлийн загвараас санаа авч, зэвэрдэггүй ган материалыг никелээр өнгөлөн урлажээ. Гэрлийн толин тусгал бүхий өнгөлөг бүрхүүл нь орчин тойрны эд зүйлсийг ойлгон харагдуулдаг. Хөнгөн бөгөөд тогтвортой суурьтай энэхүү гэрэл нь орон зайд цэмцгэр, модерн өнгө төрх нэмж өгнө.

Засвар хийлгүйгээр гэрээ хэрхэн хурдан хугацаанд шинэчлэх вэ? (фото 2)

Өвөрмөц тавилга ба бусад эд зүйлс

Тод өнгийн буйдан

Ар-деко стилийн буйдан маш энгийн интерьерт ч гоёмсог деталь нэмж чадна. Зөөлөн ягаан, бор саарал, шүрэн улаан өнгийн хамба хилэн бүрээстэй эдгээр буйдангууд нь хүн бүхний анхаарлыг татаж, интерьерт хөнгөн, шинэлэг, контемпорари хэв маягийг бүрдүүлэхэд тусална.

Ар-деко стилийн кофены иж бүрдэл

Tom Dixon брэндийн Brew иж бүрдэл нь кофе уух таатай үйл явцыг жинхэнэ кофены ёслол болгон хувиргана. Цэвэр ган материалыг байгалийн зэсээр өнгөлөн гар аргаар хийсэн энэхүү савны иж бүрдэлд кофе чанагч, гүц, шанага, эспрессо аяганууд, тавиур багтсан байгаа. Энгийн хэрнээ футурист өнгө аястай энэхүү гоёмсог иж бүрдэл нь байгалийн металлаар хийсэн тул эдэлгээний хувьд урт настай ба хүний биед сөрөг нөлөөгүй гэдгээрээ давуу талтай.

Засвар хийлгүйгээр гэрээ хэрхэн хурдан хугацаанд шинэчлэх вэ? (фото 3)

Засвар хийлгүйгээр гэрээ хэрхэн хурдан хугацаанд шинэчлэх вэ? (фото 4)

Засвар хийлгүйгээр гэрээ хэрхэн хурдан хугацаанд шинэчлэх вэ? (фото 5)

Tank шилэн эдлэлийн цуглуулга

Шинжлэх ухааны лабораторид ашиглагддаг шилэн савнаас санаа авч бүтээгдсэн Tank цуглуулгыг урлажээ. Цуглуулгад багтсан эд зүйлс бүрийг цэвэр шил ашиглан гар аргаар зүсч хийдэг. Мөн савны гадаргууг байгалийн зэсээр өнгөлж урласан тул ерөнхийдөө минимал хийцтэй хэрнээ тансаг харагдана. Геометрийн хэлбэр дүрстэй энэхүү шилэн цуглуулга нь виски, дарс зэрэг уух зүйлсийг найдвартай хадгалахын зэрэгцээ гэрийн тань ширээний гол чимэг болно.

Flash кофены ширээ

Кофе эсвэл ном сэтгүүлийн ширээ нь зайлшгүй шаардлагатай зүйл биш боловч зочны өрөөнд сонирхолтой деталь нэмэх бас нэгэн бүтээлч шийдэл болдог. Tom Dixon брэндийн Flash гэх гурван хос ширээ нь "Glam Rock" стилийг илтгэдэг ба орчин үеийн эсвэл сонгодог гээд ямар ч интерьертэй зохицдог. Толин тусгал бүхий гадаргуутай уг ширээ нь орон зайг илүү гэгээлэг, том зайтай харагдуулахын зэрэгцээ хормын зуур ретро өнгө аяс оруулж өгнө. Ширээний дээд хэсгийг хүрэл өнгийн шилээр хийсэн бол хөлийг нь гуулиар өнгөлсөн металлаар бүтээсэн байна.

Ер бусын үнэр

"Eclectic" лааны цуглуулга

Гэрээ шинэчлэх үйл явцад хийгдэх эцсийн бөгөөд хамгийн чухал үе шат нь үнэр байдаг. Лондонгийн цэцэрлэгт хүрээлэнг санагдуулам анхилуун үнэр, газар шорооны гүн гүнзгий үнэр эсвэл далайн давстай усыг мэдрүүлэх сэнгэнэсэн үнэр гэх зэрэг төрөл бүрийн үнэртэй лаанууд нь тухайн орон зайд өөрийн гэсэн дахин давтагдашгүй уур амьсгал, дурсамжийг бүтээх онцгой чадвартай. Tom Dixon брэндийн гоёмсог дизайнтай, "Morwad" гантиг чулуун тагтай "Eclectic" цуглуулгад багтсан лаа тус бүрийн савлагааг зэс, никел, гууль ашиглан гар аргаар урладаг тул бэлгэнд өгөхөд хамгийн тохиромжтой юм. Мөн лаа тань дууссан ч савыг нь дахин өөр зориулалтаар ашиглахаар зохион бүтээгдсэн байдаг.

Засвар хийлгүйгээр гэрээ хэрхэн хурдан хугацаанд шинэчлэх вэ? (фото 6)

Eclectic London

Лондон хотын цэцэрлэгт хүрээлэн, улаан тоосго, Английн Дагенем хотын дагуу урсах Темза мөрний усыг санагдуулам давсархаг үнэртэй энэхүү лааны найрлагад хар чинжүү, ветивер, хуш мод орсон байгаа.

Eclectic Orientalist

Сарнайн дэлбээгээр хэлхсэн хүзүүний зүүлттэй Энэтхэг хосуудын уламжлалт хуримыг төсөөлж байна уу? Эсвэл Хятадын уламжлалт ургамлын захаар зугаалбал ямар вэ? Дорнын гүн гүнзгий үнэрийг санагдуулах энэхүү лаа нь яг эдгээр мэдрэмжийг өгч, хэзээ ч мартагдашгүй дурсамжийг бий болгоно. Лааг асаахад эхэндээ үхрийн нүдний охь, ягаан навч үнэртэх бол зүрхэн өнгөндөө сарнай, замбага цэцэг, шимтэглэй цэцэг, башир цэцэг, шанц мэдрэгдэж, эцэст нь пачули, хув ба заараар төгсөнө.

Eclectic Royalty

"Earl Grey" цай, гүзээлзгэний чанамал, нарийн боов, 1952 оны Bentley автомашины арьсан бүрээсийг санагдуулах уг лаа нь Английн хатан хааны гэр бүлийн цайны ёслолоос санаа авч бүтээгджээ. Бергамот, шүүслэг нимбэгийн үнэр нь цай, гаа ба царс модтой хосолж, сэнгэнэсэн шинэлэг мэдрэмж өгнө.

"Elements" лааны цуглуулга

Дундад зууны үеийн алхимист болон философичид хорвоо ертөнцийг гал, газар шороо, ус, агаар гэсэн үндсэн дөрвөн элементэд хуваасан байдаг. Tom Dixon брэндийн "Elements" цуглуулга яг энэ дөрвөн элементийг илэрхийлсэн дөрвөн төрлийн лаанаас бүрдэж байгаа юм.

Засвар хийлгүйгээр гэрээ хэрхэн хурдан хугацаанд шинэчлэх вэ? (фото 7)

"Гал"

Цефролин тос, хар илэг, гваяк мод, ветивер, хув ба заарын найрлагатай энэхүү лаа нь түлэнхий модны үнэртэй тул түүдэг гал асаан, байгалийн сайханд амарч байгаа мэт тайван мэдрэмжийг танд бэлэглэнэ.

"Агаар"

Ягаан чинжүү, цагаан цай, нероли тос, жүржийн цэцэг, цагаан заарын нотыг ашиглан агаар мэт хөнгөн лааг гарган авчээ. Энэхүү лаа нь яг л нэртэйгээ адил орон зайд хөнгөн, цэвэр, цэмцгэр байдлыг бий болгоно.

Засвар хийлгүйгээр гэрээ хэрхэн хурдан хугацаанд шинэчлэх вэ? (фото 8)

Засвар хийлгүйгээр гэрээ хэрхэн хурдан хугацаанд шинэчлэх вэ? (фото 9)

"Газар шороо"

Гаа, гваяк мод, царс модыг хослуулсан нууцлаг ба ер бусын баялаг үнэртэй.

"Ус"

Далайн давстай усны үнэрийг мэдрүүлэх уг лаа нь шүүслэг тарвас, царс мод, хув, заар, эрдэст усны нотыг агуулсан байгаа.

Эцэст нь хэлэхэд хэрэв та интерьерээ шинэчлэх тухайд мэргэжлийн зөвлөгөө авахыг хүсвэл Made Interior Furnishing студи нь хэрэглэгчиддээ зориулан интерьер зураг гаргаж, зөвлөгөө өгдөг гэдгийг онцолж байна.

Засвар хийлгүйгээр гэрээ хэрхэн хурдан хугацаанд шинэчлэх вэ? (фото 10)

Made Interior Furnishing тавилгын дэлгүүр

Хаяг: Romana Residence, 1-р давхар, Утас: 77001388

Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх