Хайх

Жил Сандер архитектур ба дизайны үзэсгэлэн нээнэ

Жил Сандер архитектур ба дизайны үзэсгэлэн нээнэ

Франкфурт хотод

Text: Бюро 24/7

Jil Sander брэндийн үүсгэн байгуулагч дизайнер Жил Сандер Франкфурт хотын Angewandte Kunst музейд өөрийн хувийн үзэсгэлэнгээ танилцуулах болсныг WWD вебсайт мэдээллэж байна. Уг үзэсгэлэнд Жил Сандерын бүтээсэн хувцасны цуглуулга, архитектурын төсөл, цэцэрлэгийн дизайныг дэлгэх болно. Жил Сандер энэхүү үзэсгэлэнг тус музейн захирал Маттиас Вагнерын хамт эрхлэн гаргаж байгаа аж.

"Миний гоо зүйн мэдрэмж амьдралынхаа туршид судалж, мэдсэн бүх зүйлсээс маань бүтсэн" гэж дизайнер ярьсан байна.

Энэхүү үзэсгэлэн нь нийт 3,000 м2 талбайг эзлэх бөгөөд "Орчин үеийн дизайны төрх байдал ба чанар" гэх сэдэв дор зохион байгуулагдах юм.

Жил Сандерын үзэсгэлэн 2017 оны арваннэгдүгээр сарын 4-нөөс эхлэн 2018 оны тавдугаар сарын 6 хүртэл олон нийтэд дэлгэгдэх болно.

Дашрамд дурдахад Жил Сандер 2013 оны аравдугаар сард Jil Sander брэндээс гарсан билээ. Одоогийн байдлаар тус загварын ордныг Люк ба Люси Мейер нар хариуцан ажиллаж байгаа юм.

цааш үзэх