Хайх

Жижи ба Белла нарын Coachella-гийн үеэр түрээсэлсэн вилла

Амралтын өдрүүдийн $350,000 үнэтэй

Text: Бюро 24/7

 

Энэ жилийн Coachella хөгжмийн фестивальд оролцохдоо Хадид эгч дүүс бусдын адил зочид буудалд байрлахын оронд элсэн цөл дунд орших тансаг зэрэглэлийн вилла түрээсэлжээ. Palm Springs хотын ойролцоох Zenyara нэртэй энэхүү вилла нь 16 га газрыг хамардаг тул вилла гэхээсээ илүү амралтын газар хэмээн тооцогддог.

Нийт 11 унтлагын ба угаалгын өрөөтэй, тусгайлан хийсэн цагаан элс бүхий далайн эрэгтэй, хувийн тийрэлтэт онгоц ба кайактай, байшингуудыг хүрээлсэн аварга том усан сантай Zenyara виллад амралтын хоёр өдрийг өнгөрүүлэхийн тулд 350,000 ам.доллар төлөх шаардлагатай болно.

Харин Белла ба Жижи нарын хувьд энэхүү шинэ байшингийн үнэтэй тэнцэхүйц тансаг виллад хувийн тогоочийн хоол зооглон, цагийг олны нүднээс хол амар амгалан өнгөрүүлэхийн зэрэгцээ хоёр өдрийн турш Coachella наадамд оролцон, алдартнуудын хувийн үдэшлэгүүд рүү явсан байгаа.

 

Жижи ба Белла нарын Coachella-гийн үеэр түрээсэлсэн вилла (фото 1)

Жижи ба Белла нарын Coachella-гийн үеэр түрээсэлсэн вилла (фото 2)

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх