Хайх

Жижи Хадид ямар орон сууцад амьдардаг вэ?

Жижи Хадид ямар орон сууцад амьдардаг вэ?

$4 сая долларын үнэтэй Нью-Йоркийн орон сууц

Text: Ө.Тодгэрэл


Жижи Хадидын амьдардаг Нью-Йорк дахь барилга бол папарацци зурагчдын цугларах дуртай цөөн газруудын нэг юм. Нохо дүүрэгт орших энэхүү орон сууцад Жижи өнгөрсөн жилийн долоодугаар сард нүүн орсон бөгөөд ингэхдээ ойролцоогоор $4 сая доллар төлсөн байна.

Нийт 193.7 м2 талбай эзлэх Жижигийн орон сууц хоёр унтлагын өрөө, гурван угаалгын өрөөтэй бөгөөд орон сууцнаасаа барилгын лобби руу шууд нэвтрэх хувийн лифттэй аж. Хар, цагаан ба beige өнгөөр дагнасан байрны интерьер засалд орчин үеийн тансаг уур амьсгалтай минимал дизайн ноёрхоно. Орон сууц мөн 3.3 м өндөртэй тааз, улаан зандан мод бүхий хүрээтэй аварга том цонхнуудтай тул өрөө бүрд нь байгалийн гэрэл тусаж, цэлгэр мэдрэмж төрдөг байна.

Жижи Хадид ямар орон сууцад амьдардаг вэ? (фото 1)

Байрны хамгийн онцгой өрөөнүүдийн нэг бол яахын аргагүй гал тогоо юм. Гялалзсан гантиг чулуутай тавилгууд, гялтганасан эффекттэй ханын хавтангууд, мөнгөлөг өнгийн гэр ахуйн хэрэгслүүд гал тогооны хар, саарал өнгөтэй хослон маш тансаг шийдэл бий болгожээ.

Харин барилгын хувьд гэвэл энд консьерж үйлчилгээ, фитнесс төв, цэцэрлэгт хүрээлэн гэх зэрэг бүх шаардлагатай зүйлс бий.

Жижи Хадид ямар орон сууцад амьдардаг вэ? (фото 2)

Жижи Хадид ямар орон сууцад амьдардаг вэ? (фото 3)

Жижи Хадид ямар орон сууцад амьдардаг вэ? (фото 4)

Жижи Хадид ямар орон сууцад амьдардаг вэ? (фото 5)

 

цааш үзэх