Хайх

Адриана Лима, Брэдли Купер нар Женев дахь IWC брэндийн гала үдэшлэг дээр

IWC Schaffhausen

Text: Бюро 24/7

Тансаг зэрэглэлийн цагны олон улсын үзэсгэлэн болох SIHH 2018 нь Женев хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнгийн хүрээнд өчигдөр IWC Schaffhausen брэнд үүсгэн байгуулагдсаныхаа 150 жилийн ойгоо тэмдэглэн гала үдэшлэг зохиожээ. Мөн тэд энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулж SIHH 2018 үзэсгэлэнд Portugieser, Portofino, Pilot's Watches, Da Vinchi шугамд багтсан нийт 27 ширхэг тусгай загварын цагнуудыг танилцууллаа.

Брэндийн 150 жилийн ойд зориулсан үдэшлэгт дуучин Ронан Китинг, Алоэ Блэк, Палома Фэйт нар тайзнаа дуулсан байна. Харин IWC Schaffhausen брэндийн шинэ төлөөлөгчөөр жүжигчин Брэдли Купер тодорчээ.

Гала үдэшлэгт нийт 800 гаруй зочид хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний дунд супер модель Адриана Лима, Оскарын шагналт жүжигчин Кейт Бланшетт, мөн мэдээж брэндийн шинэ төлөөлөгч Брэдли Купер болон бусад алдартай зочид хүрэлцэн ирсэн байна.

 

цааш үзэх