Хайх

Алтан бөмбөрцөг 2017 наадмын ялагчид ба улаан хивсний зочид

Бүгдийг нэг дороос

Алтан бөмбөрцөг 2017 наадмын ялагчид ба улаан хивсний зочид
Хэдхэн цагийн өмнө Беверли Хиллз хотод 74 дэх удаагийн Алтан бөмбөрцөг наадам зохион байгуулагдаж өнгөрлөө. Шагнал гардуулах ёслолын ялагчид болон ирсэн зочдыг хамтдаа харцгаая

Беверли Хиллз хотын The Beverly Hilton зочид буудалд Golden Globe Awards буюу Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж, кино ба телевизийн салбарын шилдгүүдийг тодрууллаа. Кино наадмын хамгийн гол шагнал болох "Шилдэг утга уянгын кино"-г Барри Женкинсийн "Moonlight" авсан байна. Энэ үдэш "La La Land" Алтан бөмбөрцөг наадмын "Шилдэг мюзикл ба инээдмийн кино"-гоор шалгарсан ба бусад чухал шагналуудыг ч хүртжээ. "La La Land" киноны гол дүрийн жүжигчид болох Райан Гослинг, Эмма Стоун нар мюзикл ба инээдмийн киноны төрөлд "Шилдэг эрэгтэй жүжигчин", "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг тус, тус авсан байна. Мөн найруулагч Дэмьен Шазелл "Шилдэг найруулагч", "Шилдэг кино зохиол" шагналуудыг авч тус мюзиклийн амжилтыг улам бүр бататгалаа.

Алтан бөмбөрцөг 2017 наадмын ялагчид ба улаан хивсний зочид (фото 1)

Алтан бөмбөрцөг 2017 наадмын "Шилдэг телевизийн драм" шагналыг "The Crown" цуврал хүртэж шуугиан тариад байна. Гол дүрийн жүжигчин Клэр Фой II Элизабет хатны дүрээрээ телевизийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчнээр нэрлэгдсэн нь бас нэгэн гэнэтийн бэлэг боллоо. Мөн энэ удаад бидний таамаглаж байсанчлан Childish Gambino буюу Дональд Гловерын бүтээсэн "Atlanta" инээдмийн цуврал "Шилдэг мюзикл ба инээдмийн цуврал" төрөлд ялагчаар шалгарлаа.

Алтан бөмбөрцөг 2017 наадмын ялагчид ба улаан хивсний зочид (фото 2)

Алтан бөмбөрцөг 2017 наадмын ялагчид ба улаан хивсний зочид (фото 3)

Шилдэг богино хэмжээний цувралаар "The People v. O.J. Simpson: American Crime Story" цуврал тодорч, Сара Полсон тус киногоор богино хэмжээний цувралын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн байна. Та ялагчид болон нэр дэвшигчдийн бүрэн жагсаалтыг эндээс харах боломжтой. За ингээд 74 дэх удаагийн Алтан бөмбөрцөг наадмын улаан хивсний зочдыг харцгаая.

 

Г.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх