Хайх

Алтан Бөмбөрцөг 2018: Улаан хивсний зочид

Эмэгтэй жүжигчид хар өнгийн хувцсаар дагналаа

Text: Бюро 24/7

Дөнгөж сая Лос-Анжелес хотноо 75 дах удаагийн Алтан Бөмбөрцөг кино наадам албан ёсоор эхлээд байна. Энэ удаагийн шагнал гардуулах ёслол кино урлагийн салбар дахь тэгш эрхийн төлөө хөдөлгөөнийг идэвхтэй дэмжиж буйгаараа онцлог боллоо. Тодруулбал Алтан Бөмбөрцөг наадамд хүрэлцэн ирсэн Холливүүдийн эмэгтэй жүжигчид хүйс ба арьс өнгөний тэгш эрхийн төлөө мөн хүчирхийллийн эсрэг тэмцлээ илэрхийлэн бүгд хар өнгийн хувцсаар гоёжээ.

Энэ жил Алтан Бөмбөрцөг 2018 шагнал гардуулах ёслолыг NBC телевизийн хөтлөгч Сет Майерс хөтөлж байна. Хамгийн олон шагналд нэр дэвшсэн бүтээлээр Гильермо Дель Торогийн "The Shape of Water" нэртэй уран зөгнөлт утга уянгын кино шалгарсан байгаа (нийт долоон төрөлд нэр дэвшсэн) юм. Николь Кидман, Риз Уидерспун нарын тоглосон "Big Little Lies" мини цуврал телевизийн салбарын шилдэг бүтээл болохоор нийт зургаан номинацид нэр дэвшжээ. Харин эдгээр болон бусад бүтээлүүд шагнал авч чадах эсэхийг бид тун удахгүй олж мэдэх болно.

Та Алтан Бөмбөрцөг 2018 наадмын нэр дэвшигчдийн бүрэн жагсаалтыг эндээс хараарай.

 

цааш үзэх