Хайх

Billboard \"Women in Music 2016\" шагнал гардуулах ёслол

Billboard "Women in Music 2016" шагнал гардуулах ёслол

Мадонна, Рита Ора, Холзи, Дебби Харри болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн хөгжмийн салбарын хамгийн нөлөө бүхий сэтгүүлүүдийн нэг болох Billboard уржигдар Нью-Йорк хотноо хөгжмийн салбарын эмэгтэйчүүдийг онцолдог "Women in Music 2016" шагнал гардуулах ёслолоо зохион байгууллаа. Энэ үдшийн хамгийн гол "Оны онцлох эмэгтэй" шагналыг 58 настай дуучин Мадонна хүртсэн байна.

"Хиллари Клинтон сонгуульд ялагдсан. Тиймээс одоо эмэгтэйчүүдэд тэдний нийгэмд үзүүлэх үүрэг роль ба хүч чадал нь хэр чухал болохыг дахин нэг сануулах цаг нь ирсэн байна. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэх цаг нь иржээ. Би сексизм ба эмэгтэйчүүдийг үзэн ядах сэтгэлгээтэй нүүр тулсан ч 34 жилийн турш карьераа үргэлжлүүлэн бүтээж чадсан. Миний энэ чадварыг үнэлсэнд маш их баярлалаа" гэж Мадонна хэлжээ.

Энэхүү шагнал гардуулах ёслолоос "Мандаж буй од" шагналыг Холзи хүртсэн бол Алессия Кара "Дүрэм зөрчигч"-өөр тодорсон юм. Дуучин Кеша "Шинийг сэдэгч" хэмээн өргөмжлөгдөж, харин Шанайя Твейн "Оны шүтээн" боллоо.

Billboard "Women in Music 2016" шагнал гардуулах ёслол (фото 1)Billboard "Women in Music 2016" шагнал гардуулах ёслол (фото 2)Billboard "Women in Music 2016" шагнал гардуулах ёслол (фото 3)Billboard "Women in Music 2016" шагнал гардуулах ёслол (фото 4)Billboard "Women in Music 2016" шагнал гардуулах ёслол (фото 5)Billboard "Women in Music 2016" шагнал гардуулах ёслол (фото 6)Billboard "Women in Music 2016" шагнал гардуулах ёслол (фото 7)Billboard "Women in Music 2016" шагнал гардуулах ёслол (фото 8)Billboard "Women in Music 2016" шагнал гардуулах ёслол (фото 9)

цааш үзэх