Хайх

Buro 24/7 Мексик болон Латин Америкийн албан ёсны нээлт

Buro 24/7 Мексик болон Латин Америкийн албан ёсны нээлт

Одоо Латин Америкт

Text: Buro.Mongolia


Зураг:

Анх Buro 24/7 Орост нээгдсэнээс таван жилийн дараагаар манай дижитал сэтгүүлийн Латин Америк дахь салбар Мексикт нээгдлээ. Энэхүү баярт үйл явдлыг Мексикийн нийслэл хотод бүтэн долоо хоногийн турш тэмдэглэсэн юм

Хэдэн сарын өмнө бид Buro 24/7 бүл нэмж байгаа талаарх баяртай мэдээг дуулгаж байсан. Тэгвэл одоо Бренда Диаз де ла Вега ба дижитал хөрөнгө оруулалтын сангийн ачаар Buro 24/7 Мексик болон Латин Америкийн тавцанд амжилттай гарлаа. Хэдийгээр энэхүү төсөл нь Латин Америкт өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн ч манай Мексик дахь салбар нээлтийн баяраа албан ёсоор энэ сард хийхээр хойшлуулсан байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Buro 24/7 дижитал сэтгүүлийн үүсгэн байгуулагч Мирослава Дума Мексикийг зорьсон бөгөөд дижитал сэтгүүлийн Мексик дахь нээлтийн үйл ажиллагаанд зориулсан цуврал тэмдэглэлт арга хэмжээнүүдэд оролцсон байна. Энэхүү баярт үйл явдлыг Buro 24/7 дижитал сэтгүүл Instagram, Salvatore Ferragamo болон Mac Cosmetics компаниудтай хамтран зохион байгууллаа.

Дашрамд дурдахад Мексик дэх Бюро 24/7-г үүсгэн байгуулагч Бренда Диаз де ла Вега нь өмнө нь Латин Америк, Mексик дэх Harper`s Bazaar сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байсан, загварын салбарт арвин туршлагатай хүн юм.

Buro 24/7 Мексик болон Латин Америкийн албан ёсны нээлт (фото 1)Buro 24/7 Мексик болон Латин Америкийн албан ёсны нээлт (фото 2)Buro 24/7 Мексик болон Латин Америкийн албан ёсны нээлт (фото 3)Buro 24/7 Мексик болон Латин Америкийн албан ёсны нээлт (фото 4)Buro 24/7 Мексик болон Латин Америкийн албан ёсны нээлт (фото 5)Buro 24/7 Мексик болон Латин Америкийн албан ёсны нээлт (фото 6)Buro 24/7 Мексик болон Латин Америкийн албан ёсны нээлт (фото 7)Buro 24/7 Мексик болон Латин Америкийн албан ёсны нээлт (фото 8)Buro 24/7 Мексик болон Латин Америкийн албан ёсны нээлт (фото 9)Buro 24/7 Мексик болон Латин Америкийн албан ёсны нээлт (фото 10)Buro 24/7 Мексик болон Латин Америкийн албан ёсны нээлт (фото 11)Buro 24/7 Мексик болон Латин Америкийн албан ёсны нээлт (фото 12)Buro 24/7 Мексик болон Латин Америкийн албан ёсны нээлт (фото 13)

цааш үзэх