Хайх

Бюро 24/7 Токио хотод зохиогдсон Shiseido брэндийн олон улсын хэвлэлийн бага хуралд оролцлоо

Шинжлэх ухаан, урлаг ба гоо сайхны нэгдэл

Text: Г.Тэмүүлэн

Shiseido брэндийн “Essential Energy” нэртэй арьс арчилгааны шинэ бүтээгдэхүүний нээлтэнд зориулсан олон улсын хэвлэлийн бага хуралд Бишрэлт Интернэйшнл ХХК ба Бюро 24/7 дижитал сэтгүүл хамтран оролцлоо

"Арьс хэрхэн мэдэрдэг вэ?", "Нас ахихад бидний арьс яагаад гоо сайхны бүтээгдэхүүн хүлээн авахаа больдог вэ?" мөн "Үүнийг хэрхэн зогсоох вэ?" гэж Shiseido-гийн брэнд хариуцсан захирал Ёшиаки Окабе Токио хотын төвд байрлах Shiseido Ginza барилга дотор болсон танилцуулгын үеэр биднээс асууж байлаа. Тийм ээ, энэ асуултын хариуг мэдэхээр олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, орон, орны хамгийн алдартай сошиал ертөнцийн нөлөө бүхий хүмүүс Токио хотын Гинза дүүрэгт Shiseido брэндийн "Essential Energy" нэртэй шинэ бүтээгдэхүүний нээлтэнд хүрэлцэн ирсэн юм. Shiseido брэндээс зохион байгуулж буй уг олон улсын арга хэмжээнд Монгол улсаас Бишрэлт Интернэйшнл ХХК, хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөр Бюро 24/7 дижитал сэтгүүл, Монголын сошиал ертөнцийг төлөөлөн загвар өмсөгч Ю.Балжидмаа нар оролцлоо.

Бюро 24/7 Токио хотод зохиогдсон Shiseido брэндийн олон улсын хэвлэлийн бага хуралд оролцлоо (фото 1)

Японы алдарт Shiseido гоо сайхны брэндийн шинээр нэвтрүүлж буй Essential Energy чийгшүүлэгч тос нь 2014 онд гаргасан "Ultimune" гэх арьс арчилгааны цуврал бүтээгдэхүүнээс хойшхи тус брэндийн хамгийн том нээлт болж байна. Мэдрэл судлалын шинжлэх ухаан дээр суурилан гаргаж буй Essential Energy цуврал нь арьсны мэдрэх чадварыг сэргээж, арьс арчилгааны салбарт цоо шинэ нээлт болж, мөн Shiseido брэндийн ирээдүйг тодорхойлж буй чийгшүүлэгч бүтээгдэхүүн юм. Ноён Окабегийн дээрх асуултын хариултыг бид 2017 оны арваннэгдүгээр сарын 6-8 хооронд үргэлжилсэн Shiseido брэндийн олон улсын хэвлэлийн бага хурлаас олж мэдэн, хэвлэлийнхэнд зориулсан оройн зоогийн үеэр өөрсдийн биеэр мэдэрч, туршлагаасаа хуваалцах боломжтой болсон билээ.

Олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид ба сошиал ертөнцийн нөлөө бүхий хүмүүст зориулсан нээлтийн оройн зоог

Бид Нарита олон улсын нисэх онгоцны буудлаас нээлтийн оройн зоог ба коктейль үдэшлэгт оролцохоор шууд л Токио хотын төвд байрлах Andaz Tokyo зочид буудлыг зорьсон юм. "Beauty is Feeling" буюу "Гоо сайхан бол мэдрэмж" гэх сэдвийн дор зохион байгуулагдсан энэхүү оройн зоогийн цэсэнд орсон хоол бүр хүний мэдрэхүйг сэргээх зорилготой боловсруулагдсан байлаа. Тухайлбал бид Essential Energy тосны найрлагад орсон Ашитаба гэх ургамлын нунтгийг коктейль болон хоолнуудаас амталж, мэдрэхүйгээ сэргээгээд авсан юм.

Шинжлэх ухаан, урлаг ба гоо сайхны нэгдэл Shiseido The Ginza барилгад

Shiseido брэнд "Essential Energy" цуврал бүтээгдэхүүний нээлтэнд зориулан Токио хотын Гинза дүүрэгт байрлах Shiseido The Ginza барилгыг футурист өнгө аястай "үзэсгэлэн" болгон хувиргажээ. Арга хэмжээний хоёр дах өдөр барилга руу нэвтрэхэд WOW студийн бүтээсэн NEUROSURGE нэртэй урлагийн инсталляцууд биднийг угтан авсан. Хүний биеийн дулааныг мэдэрч, хариу үйлдэл үзүүлдэг уг инсталляци нь арьсанд хүрэхэд мэдрэлийн эсүүд хэрхэн хувирч байгааг илтгэсэн юм. Харин барилгын хоёрдугаар давхарт мөн л мэдрэлийн эсүүдийн хариу үйлдлийг харуулсан дэлгэц болон дуу авиан инсталлаци суурилсан байлаа. Мөн энд японы уламжлалт цайны ёслолоос сэдэвлэн бүтээгдсэн 64 өөр хэлбэртэй Essential Energy тосны савлагаанаас бүрдсэн гэрлэн инсталляци дэлгэгдсэн нь олныг гайхшруулж чадсан юм. Эдгээр бүх инсталляцууд нь мэдрэхүйн шинжлэх ухааныг технологи ба урлагтай хослуулан маш ойлгомжтой байдлаар дүрслэн үзүүлснээрээ онцлог болжээ.

Бюро 24/7 Токио хотод зохиогдсон Shiseido брэндийн олон улсын хэвлэлийн бага хуралд оролцлоо (фото 2)

Бюро 24/7 Токио хотод зохиогдсон Shiseido брэндийн олон улсын хэвлэлийн бага хуралд оролцлоо (фото 3)

Бюро 24/7 Токио хотод зохиогдсон Shiseido брэндийн олон улсын хэвлэлийн бага хуралд оролцлоо (фото 4)

Бюро 24/7 Токио хотод зохиогдсон Shiseido брэндийн олон улсын хэвлэлийн бага хуралд оролцлоо (фото 5)

Shiseido брэндийн мэргэжилтнүүдийн олон улсын сэтгүүлчидтэй хийсэн ярилцлага

Essential Energy бүтээгдэхүүний талаар Shiseido-гийн мэргэжилтнүүд Монголын Бюро 24/7, Австралийн Elle, Индонезийн Cosmopolitan болон бусад хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзан дэлгэрэнгүй ярилцлага хийж, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан байгаа. Ярилцлагын үеэр Shiseido брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн албаны захирал хатагтай Каёко Накажима Essential Energy-гийн боловсруулалт, шинэ технологийн талаар мэдээлэл хүргэсэн бол олон улсын судалгааны төвийн захирал, доктор Киёши Сато мэдрэл судлалын шинжлэх ухаан ба Shiseido брэндийн бүтээгдэхүүний хоорондын холбоог дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн юм. 

Бюро 24/7 Токио хотод зохиогдсон Shiseido брэндийн олон улсын хэвлэлийн бага хуралд оролцлоо (фото 6)Бюро 24/7 Токио хотод зохиогдсон Shiseido брэндийн олон улсын хэвлэлийн бага хуралд оролцлоо (фото 7)

Бюро 24/7 Токио хотод зохиогдсон Shiseido брэндийн олон улсын хэвлэлийн бага хуралд оролцлоо (фото 8)

Харин Essential Energy тосны савлагааг Японы уламжлалт цайны ёслол, шавар эдлэлээс санаа аван бүтээсэн тухайгаа брэндийн арт директор Мао Кумай ба Акира Мураока нар бидэнтэй хуваалцсан билээ.

Бюро 24/7 дижитал сэтгүүлийн редакторууд Essential Energy тосыг өөрсдийн биеэр туршиж үзлээ

Бюро 24/7 дижитал сэтгүүл Токио хотод нийт гурав хоногийн турш үргэлжилсэн Shiseido брэндийн Essential Energy бүтээгдэхүүний нээлтэнд зориулсан олон улсын хэвлэлийн бага хуралд Монгол улсаас анх удаа оролцож, аялал болон шинжлэх ухааныг хослуулсан цоо шинэ мэдрэмжийг олж авсан юм. Ингээд ч зогсохгүй бид аяллын төгсгөлд Essential Energy чийгшүүлэгч тосыг өөрсдийн биеэр дөрвөн долоо хоногийн турш туршиж үзэн, арьсанд ямар өөрчлөлт гарч байгааг дүгнэх боломжтой болсон билээ. Энэ хугацаанд ReNeura гэх шинэ технологиор бүтээгдсэн "Essential Energy" тос нь манай орны хуурай уур амьсгалд арьсанд дээд зэргийн чийгшил өгөөд зогсохгүй, арьсны хүлээн авах чадварыг эрс сэргээн, бусад гоо сайхны бүтээгдэхүүн хүлээн авах чадварыг давхар сайжруулдаг болохыг бид олж мэдсэн юм. 

Бид Essential Energy тосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй нийтлэх болно.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх