Хайх

CFDA 2018: Загварын салбарын шилдгүүд тодорлоо

Ялагчдын нэрс

CFDA 2018: Загварын салбарын шилдгүүд тодорлоо

Text: Бюро 24/7

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг загварын салбарын "Оскар" гэх тодотголтой CFDA шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо. Шилдэг дизайнерууд ба уран бүтээлчдийг тодруулдаг уг наадамд энэ жил нэгэн шинэ номинаци нэмэгдсэн нь загварын салбар дахь "Оны хамгийн нөлөө бүхий эрхэм" гэх өргөмжлөл байлаа. Энэхүү шагналын хамгийн анхны эзнээр Ким Кардашьян тодорч байгааг бид өмнө нь мэдээллэсэн билээ. Түүнчлэн загварын салбарт олон жил ажиллан хувь нэмрээ оруулсан дизайнерт "Хүндэтгэлийн шагнал"-ыг гардуулах болсон бөгөөд энэ жил Ральф Лорен тус шагналыг хүртжээ. 

Шилдэг эмэгтэй хувцасны дизайнер

Calvin Klein брэндийн дизайнер Раф Симонс 
Mac Jacobs брэндийн дизайнер Марк Жейкобс
Off-White  брэндийн дизайнер Виржил Абло
The Row брэндийн дизайнерууд Эшли ба Мэри-Кейт Олсен

Шилдэг эрэгтэй хувцасны дизайнер

Off-White брэндийн дизайнер Виржил Абло
Supreme брэндийн дизайнер Жеймс Жеббиа
Tom Ford брэндийн дизайнер Том Форд
Calvin Klein брэндийн дизайнер Раф Симонс
Thom Browne брэндийн дизайнер Том Браун

Шилдэг гоёл чимэглэлийн дизайнер

Paul Andrew брэндийн дизайнер Пауль Андрей
Coach брэндийн дизайнер Стюарт Веверс
Mansur Gavriel брэндийн дизайнерууд Рэйчел Мансур ба Флориана Гавриэль
Irene Neuwirth брэндийн дизайнер Айрин Ньювирт
The Row брэндийн дизайнерууд Эшли ба Мэри-Кейт Олсен

Swarovski-гийн нэрэмжит ‘Шинээр гарч ирж буй авьяастан' шагнал

Amiri брэндийн үүсгэн байгуулагч Майк Амири
Brock Collection брэндийн үүсгэн байгуулагч Лаура Вассар, Кристофер Брок
Brother Vellies брэндийн үүсгэн байгуулагч Аурора Жеймс
Pyer Moss брэндийн үүсгэн байгуулагч Керби-Жан Реймонд
Sies Marjan брэндийн үүсгэн байгуулагч Сандер Лак

Swarovski-гийн нэрэмжит ‘Эерэг өөрчлөлт' шагнал

Диана фон Фюрстенберг

Загварын нөлөө бүхий эрхэм

Ким Кардашьян Уэст

Оны шилдэг олон улсын дизайнер

Донателла Версаче

Оны шилдэг хэвлэл мэдээлэл

Эдвард Энинфул

Хүндэтгэлийн шагнал

Ralph Lauren брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Ральф Лорен

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх