Хайх

Emmy Awards 2018: Улаан хивс

70 дах удаагийн шагнал гардуулах ёслол

Text: Бюро 24/7

Яг одоо Лос-Анжелес хотын Microsoft театрт 70 дах удаагийн Emmy Awards шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж байна. Телевизийн салбарын хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг болох энэхүү ёслол нь 2017 оны тавдугаар сарын 31-нээс эхлэн 2018 оны зургаадугаар сарын 1 хүртэлх хугацаанд цацагдсан телевизийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулах юм. Энэ жилийн ёслолын арга хэмжээг жүжигчин Майкл Че ба Колин Жост нар хөтлөн явуулж байна.

2018 оны Emmy шагнал гардуулах ёслолд Дональд Гловерын бүтээсэн "Atlanta" болон Брюс Миллерын "The Handmaid's Tale" цувралууд тус, тус найман шагналд нэр дэвшсэнээр хамгийн олон номинацыг хүртжээ. Мөн алдарт дизайнер Жанни Версачегийн аллагын тухай өгүүлдэг "The Assassination of Gianni Versace: American Crime Story" гэх бүтээл мини цуврал төрөлд хамгийн их буюу есөн шагналд өрсөлдөж байна.

Шагнал гардуулах үндсэн хөтөлбөр эхлэхээс өмнө улаан хивсний ёслол дээр кино ба телевизийн ертөнцийн алдартнууд хуран цугларчээ. Тэдний дунд жүжигчин Эмилия Кларк, Милли Бобби Браун, Жессика Бил, Клэр Фой, Бенедикт Камбербэтч , Мэтт Смит, Эрик Бана болон бусад олон одууд харагдаж байлаа.

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх