Хайх

Грэмми 2018: Улаан хивсний зочид

60 дах удаагийн шагнал гардуулах ёслол

Text: Г.Тэмүүлэн

Яг одоо Нью-Йорк хотын Madison Square Garden цэнгэлдэх хүрээлэнд 60 дах удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж байна. Тухайн жилийн хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг энэхүү арга хэмжээ нь энэ жил анх удаа Лос-Анжелес хотоос өөр газар зохиогдож буйгаараа онцлог болжээ.

Энэ жил шагнал гардуулах ёслолыг жүжигчин, хөтлөгч Жеймс Корден дахин хөтөлж байна. Мөн 2018 онд зохиогдсон бусад шагнал гардуулах ёслолуудын адилаар уран бүтээлчид хүйсийн тэгш эрх ба бэлгийн дарамтын эсрэг Time's Up хөдөлгөөнийг дэмжсэн юм. Жишээ нь зарим зочид цагаан сарнайгаар хувцсаа гоёж, эсэргүүцлээ илэрхийлжээ.

Грэмми 2018 шагнал гардуулах ёслолын ялагчид тун удахгүй нийтлэгдэх болно. Харин одоо алдартнуудын улаан хивсний шилдэг төрхүүдийг хамтдаа харцгаая.

 

цааш үзэх