Хайх

Карл Лагерфельдэд зориулсан үдэшлэгийн зочид

Жижи Хадид, Белла Хадид, Крис Женнер

Text: Бюро 24/7

Саяхан WWD сэтгүүл дизайнер Карл Лагерфельдэд Жон Б. Фэйрчайлдын нэрэмжит шагналыг гардуулсан билээ. Тэгвэл V Magazine сэтгүүл энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан дизайнер Карл Лагерфельдэд зориулж Нью-Йорк хотын Top of The Standart ресторанд хаалттай үдэшлэг зохион байгуулсан байна. W сэтгүүл энэхүү үдэшлэгт домогт дизайнерын дотны найзуудыг урьж түүнд гэнэтийн бэлэг барьжээ. 

Карл Лагерфельдэд баяр хүргэхээр Наоми Кэмпбелл, Жоан Смоллс, Марио Тестино, Андре Леон Телли, Баз Лурман, Лили Стюарт, Иоланда Хадид болон загварын салбарын бусад нөлөө бүхий хүмүүс хүрэлцэн ирсэн харагдлаа.

Түүгээр ч барахгүй үдэшлэгийн үеэр Мэрайя Кэри өөрийн бүх цаг үеийн хит дуунуудаа дуулж, Карл Лагерфельдэд өөрийн "Hero" дууг тусгайлан зориулсан байна.

 

  • Зураг:
Цааш үзэх