Хайх

Кейт Миддлтон Лондон дахь \"A Street Cat Named Bob\" киноны нээлтэнд

Кейт Миддлтон Лондон дахь "A Street Cat Named Bob" киноны нээлтэнд

Кембрижийн гүнгийн ахайтан улаан хивсэн дээр

Text: Buro.Mongolia


Кейт Миддлтон уран сайхны киноны нээлтэнд хүрэлцэн ирэх тохиолдол тун цөөн. Тэгвэл уржигдар орой Кембрижийн гүнгийн ахайтан "A Street Cat Named Bob" киноны нээлтэнд иржээ

Жеймс Боуэны ижил нэртэй номоос сэдэвлэн бүтээсэн энэхүү киноны нээлтэнд Кейт Миддлтон зүгээр ч нэг хүрэлцэн ирээгүй юм. Рожер Споттисвудын найруулсан тус киноны үйл явдалд нэгэн хар тамхичин гудамжны мууртай учирснаар түүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн түүхийг харуулдаг. Кембрижийн гүнгийн ахайтан энэ үдэш "Action on Addiction" байгууллагыг дэмжихээр энэхүү арга хэмжээнд хүрэлцэн иржээ. Энэхүү байгууллага нь мансууруулах бодис, архинд донтсон хүмүүст тусламж үзүүлдэг бөгөөд Кейт Миддлтон энэ байгууллагын идэвхтэй дэмжигч юм.

Хунтайж Уильямын гэргий киноны нээлтийн ёслолд зориулж Self-Portrait нэртэй Их Британийн залуу брэндийн даашинзыг сонгосон байна. Олон нийтийн сүлжээнд тархсан шуугианаас харахад, энэ нь тус брэндийн дизайнер, бүтээлч захирал Хан Чонгийн хувьд маш том гэнэтийн бэлэг болсон нь илт байлаа.

Кейт Миддлтон Лондон дахь "A Street Cat Named Bob" киноны нээлтэнд (фото 1)Кейт Миддлтон Лондон дахь "A Street Cat Named Bob" киноны нээлтэнд (фото 2)Кейт Миддлтон Лондон дахь "A Street Cat Named Bob" киноны нээлтэнд (фото 3)Кейт Миддлтон Лондон дахь "A Street Cat Named Bob" киноны нээлтэнд (фото 4)Кейт Миддлтон Лондон дахь "A Street Cat Named Bob" киноны нээлтэнд (фото 5)Кейт Миддлтон Лондон дахь "A Street Cat Named Bob" киноны нээлтэнд (фото 6)

цааш үзэх