Хайх

Мила Кунис, Адель болон бусад одууд “Эмэгтэйчүүдийн жагсаал”-д оролцлоо

Мила Кунис, Адель болон бусад одууд “Эмэгтэйчүүдийн жагсаал”-д оролцлоо

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө

Text: Бюро 24/7

Өчигдөр АНУ-ын ихэнх хотуудаар "Women's March" буюу "Эмэгтэйчүүдийн жагсаал" хоёр дах жилдээ зохион байгуулагдаж өнгөрлөө. Жагсаалын хүрээнд хотын гудамжуудаар олон зуун хүн жагсаж эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцлээ илэрхийлсэн байна. Тэр дундаа Time's Up, #MeToo хөдөлгөөний идэвхтэй тэмцэгчид бэлгийн дарамтын эсрэг үг хэлжээ.

Лос-Анжелес хотноо Натали Портман, Скарлетт Йоханссон, Мила Кунис, Люпита Нионго болон бусад алдартнууд олон нийтийн өмнө тайзан дээр гарч илтгэл танилцуулсан байна. Тэднийг дэмжихээр Камерон Диас, Адель, Женнифер Лоуренс зэрэг одууд "Эмэгтэйчүүдийн жагсаал"-д нэгдсэн юм. Харин эрчүүдээс жүжигчин Эштон Кутчер, Адам Скотт нар хүрэлцэн иржээ. "Грэмми"-ийн шагналт дуучин Адель өөрийн Instagram хуудсаараа дамжуулан сэтгэл хөдлөм зурвас илгээн хүмүүст урам зориг өгсөн юм. Тэрээр "Миний амьдралдаа учирсан хамгийн нөлөө бүхий хүмүүс үргэлж эмэгтэйчүүд байсаар ирсэн. Миний гэр бүл, найзууд, багш нар, хамтран ажиллагсад болон миний шүтээнүүд. Би тэднийг биширдэг. Тэд надад хэрэгтэй. Би эмэгтэй хүн болж төрсөндөө баярладаг бөгөөд хэзээ ч үүнийг өөрчлөхийг хүсч байгаагүй. Гэхдээ би өөрийнхөө хүйсээр тодорхойлогдохыг хүсэхгүй байна. Харин дэлхийд оруулж буй хувь нэмэр, бусдыг хайрлах болон ойлгох чадвараар минь намайг тодорхойлдог гэдэгт найдаж байна. Би хүн бүхэнд сайн сайхныг хүсч байна" гэж бичжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

цааш үзэх