Хайх

Mongolia’s got talent шоу нэвтрүүлэг нээлтээ хийлээ

Mongolia’s got talent шоу нэвтрүүлэг нээлтээ хийлээ

Урам зориг түгээх нь ээ

Text: Ж.Чинбат


Есдүгээр сарын 16-нд Монгол HD телевиз намрын нээлтээ Mongolia’s got talent шоугаар нээлээ. Эгэл жирийн хүмүүсийн амжилтын төлөөх сэтгэл, зүтгэлийг илтгэсэн, өвөрмөц содон хүмүүсээр дүүрэн гайхалтай шоу болжээ. Авьяаслаг Монголчууд шоуны шүүгчдээр Rockit Bay, хийлч Ч.Дэлгэрцэцэг, Харангын Ц.Чулуунбат, нэвтрүүлэгч С.Чимгээ нар ажилласан бөгөөд Монголд өмнө нь хийгдсэн энэ төрлийн шүүгчдээс илүү хөгжилтэй, чөлөөтэй байлаа. 

Авьяаслаг Монголчууд шоуны 100 сая төгрөгний шагнал оролцогчдыг багагүй догдлуулжээ. Шүүгчдийг нэлээн хөгжөөсөн нэгэн шог залуу "Хүний авьяас ийм өндөр үнэлгээтэй байх ёстой шүү" гэж ойлгож буйгаа илэрхийлсэн. Шоуны багийнхан орон даяар нийт 1000 гаруй оролцогчдыг шалгаруулж, шүүгчдийн өмнө 250 оролцогчийг гаргасан байна. Хоёрдугаар шатны шалгаруулалт нь арваннэгдүгээр сарын сүүлээр шууд дамжуулагдах ажээ.

Ерөнхийдөө шоу хэдий ч бас нэлээдгүй драмлаг болжээ. Шоугаа анх удаагаа үзэгчиддээ танилцуулсаны дараах зарим шүүгч, үзэгчид дараах сэтгэгдлийг хуваалцлаа. 

Rockit bay

Бид анх удаагаа дэлхийн стандартаар нэвтрүүлэг хүргэж байгаа. Тиймээс хуулбар хийчихлээ гэдэг ч юм уу эргэлзэж байгаа хүмүүс бас байгаа байх. Тэр хүмүүс нэвтрүүлэг үзэх юм бол бодол нь шууд өөрчлөгдөнө гэж хэлмээр байна.

Ц.Чулуунбат

Зүгээр л Монголчууд авьяастай энэ бол тодорхой. Гоё байна. Ер нь бол телевизийн түүхэнд нэгт бичигдэх шоу болж байгаа. Энэ ганцхан ялагчтай болохоор оролцогчид дараа жилийнхэд илүү бэлтгэж орно. 

П.Анужин

Үнэхээр энд ирсэн бүх хүмүүсийн адилаар миний сэтгэл маш их хөдөллөө. Авьяас гэдэг өөрөө их гэгээн юм. Би нэг зүйлийг анзаарлаа. Дэлхий даяар нэр хүндтэй энэ шоунд хэзээ ч өөр улсуудад байгаагүй нэг төрөл ажиглагдлаа. Энэ бол Монголчуудын цэц мэргэн оюун ухаан, суу билиг гэсэн өөр төрөл орж иржээ. Дэлхий даяар формат нь тавигдчихсан энэ нэвтрүүлгийг манай залуус хэзээнээсээ хийж байсан юм шиг найруулга, хөтлөлтийн хувьд супер болжээ.

 

цааш үзэх