Хайх

МСМ Группийн 20 жилийн ойн баярын үдэшлэг хэрхэн болж өнгөрсөн бэ?

МСМ Группийн 20 жилийн ой тохиож байна

Text: Бюро 24/7


Шинэ үеийн Mercedes-Benz G-Class автомашины танилцуулга, модерн, хит дуунуудаас бүрдсэн амьд хөгжим ба бусад олон гэнэтийн бэлэгнүүд хосолсон ер бусын уур амьсгалтай үдэшлэг

Тэртээ 1998 онд Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Mercedes-Benz брэндийг хамгийн анх Монгол улсын зах зээлд албан ёсоор танилцуулсан МСМ Групп энэ жил 20 насны ойн баяраа тэмдэглэж байна. Анх Mercedes-Benz-ээс гадна Bosch, Stanley, Ridgid гэх зэрэг дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч гэдгээрээ олон нийтэд танигдаж, ажлын гараагаа хүчтэй эхэлж байсан тус групп автомашин төдийгүй, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, шингэн хүнс, химийн бүтээгдэхүүн зэрэг бизнесийн зургаан салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж, салбартаа тэргүүлэгч компаниудын нэг болоод буй. МСМ Групп 20 жилийн хугацаанд гаргасан хичээл зүтгэл, амжилт ололт, өөрсдийн бүтээсэн давтагдашгүй түүхээ тэмдэглэж өнгөрсөн сард MSM Automotive үзэсгэлэнгийн танхимдаа 600 гаруй үнэнч хэрэглэгчид, харилцагчиддаа зориулан үдэшлэг зохион байгуулж, тэднийг эерэг уур амьсгалаар цэнэглэн, нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн юм.

Хүрэлцэн ирсэн харилцагчид ба хүндэт зочид Moët & Chandon брэндийн сонгодог оргилуун дарс шимэн, хит дуунуудаас бүрдсэн амьд тоглолтуудыг үзэж, найз нөхдийн халуун дулаан уур амьсгал бүрдсэн гайхалтай үдэшлэгийн нэгэн хэсэг болсон юм. Энэ үдшийн гол баатар, арга хэмжээний хамгийн том гэнэтийн бэлэг нь мэдээж хэрэг цоо шинэ загварын Mercedes-Benz G-Class автомашины танилцуулга байлаа. Автомашины хорхойтнуудын гол ярианы сэдэв болсон шинэ үеийн Mercedes-Benz G-Class арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдын харааг булааж, дотор нь орж суун, өөрийн биеэр туршиж үзэх хүслийг хүн бүхэнд төрүүлж байсан юм. Харин одоо арга хэмжээний гол чимэг нь болсон тус автомашиныг илүү дэлгэрэнгүй харцгаая.

МСМ Группийн 20 жилийн ойн баярын үдэшлэг хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 1)

МСМ Группийн 20 жилийн ойн баярын үдэшлэг хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 2)МСМ Группийн 20 жилийн ойн баярын үдэшлэг хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 3)

Ретро загвартай шинэ үеийн Mercedes-Benz G-Class

"Цаг хугацаанаас ч хүчтэй" гэх уриан дор бүтээгдсэн цоо шинэ Mercedes-Benz G-Class автомашиныг гаднаас нь харахад л илүү том хэмжээтэй болсон нь мэдрэгдэх бөгөөд анх 1979 онд бүтээгдсэн сонгодог загвартайгаа төстэй байгаа нь анзаарагдана. Эх бие нь өмнөх загвараасаа 121 мм илүү өргөн, 53 мм урт болсон бөгөөд гаднах дизайн нь ерөнхийдөө "хайрцаг" мэт дөрвөлжин хэлбэртэй, хүчирхэг дүр төрхтэй болж шинэчлэгджээ.

Дэвшилтэт технологи

Гэхдээ мэдээж хэрэг 1970-аад оноос цаг хугацаагаар аялан ирсэн мэт ретро загвартай харагдах уг автомашин нь дотроо хамгийн сүүлийн үеийн техникийн дэвшлүүдийг шингээж өгснөөрөө онцлогтой. Засмал болон бартаат замд жолооч болон зорчигчийн тав тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангах зориулалттай, "эко", "спорт", "тав тух", "хувь хүний" ба "G-Mode" гэх бартаат замд тусгайлан зориулсан таван төрлийн жолоодлогын тохиргоотой "Dynamic Select" систем, дуу хоолойгоор удирддаг Mercedes-Benz User Experience (MBUX) нэртэй ухаалаг хувийн туслах гэх зэрэг олон шийдлүүдийг шинэ загварт багтсан байна. Харин техникийн үзүүлэлтийн хувьд 2019 оны G-Class нь дөрвөн литрийн багтаамжтай, V8 турбо хөдөлгүүр ба 416 морины хүчтэй болжээ.

МСМ Группийн 20 жилийн ойн баярын үдэшлэг хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 4)

МСМ Группийн 20 жилийн ойн баярын үдэшлэг хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 5)

Цэлгэр, тухтай салон

Гаднах дизайны хувьд уг загвар нь сонгодог төрхөө хадгалан үлдсэн бол зохион бүтээгчид доторх салоныг бараг бүхэлд нь шинэчлэн өөрчилжээ. Шинэ G-Class-ын салон өмнөх загвараасаа харьцангуй том зайтай болсон бөгөөд автомашины тэнхлэгийг уртасгаснаар зорчигчийн арын хэсэгт 15 см нэмэлт орон зай гарч, цэлгэр, тухтай байдал бий болжээ. Автомашины хаалгыг нээмэгц орчин үеийн, тансаг интерьер таныг угтана. Дээд зэрэглэлийн арьсан бүрээс, мод, металл ба карбон материалаар хийсэн оруулгууд нь доторх салоныг бүр ч дур булаам ба тансаг харагдуулна.

МСМ Группийн 20 жилийн ойн баярын үдэшлэг хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 6)

МСМ Групп

Хаяг: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, MСМ Групп ХХК-ийн байр, Утас: 77181111
Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх