Хайх

MTV Movie & TV Awards 2017: Зочид ба ялагчид

MTV Movie & TV Awards 2017: Зочид ба ялагчид

26 дах удаагийн ёслол

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Яг одоо Лос-Анжелес хотын "Shrine Auditorium" театрт MTV Movie & TV Awards 2017 шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж байна. Кино урлаг салбарын шилдэг бүтээлүүдийг тодруулдаг MTV Movie Awards ёслол энэ жилээс эхлэн телевизийн шоуны шинэ төрлийг нэмж, "MTV Movie & TV Awards" нэртэй болсон байгаа.MTV Movie & TV Awards 2017: Зочид ба ялагчид (фото 1)

Одоогийн байдлаар "Оны шилдэг кино" шагналыг "Beauty and the Beast" хүртсэн бол, тус киноны Беллийн дүрээр "шилдэг жүжигчин" төрөлд Эмма Уотсон ялалт байгуулаад байна. Харин Netflix-ийн "Stranger Things" цуврал "шилдэг телевизийн шоу" гэх нэр хүндтэй шагналыг хүртэж, тус цувралын гол дүрийн жүжигчин Милли Бобби Браун телевизийн шоуны төрөлд "шилдэг жүжигчин"-ээр тодорлоо. Эдгээр ялалтууд "Stranger Things" цувралын томоохон амжилтыг дахин нэг удаа бататгалаа.

MTV телевизийн энэхүү арга хэмжээний улаан хивсэн дээр алдартнууд чөлөөтэй, зоригтой дүр төрх бүрдүүлдэг уламжлалтай. Энэ үдэш арга хэмжээний зочдын дунд Кара Делевинь, Зендея, Хейли Стейнфилд, Таражи П.Хенсон, Зак Эфрон, Адам Дивайн, DJ Khaled болон бусад одууд харагдлаа.

Та MTV & Movie & TV Awards шагнал гардуулах ёслолын ялагчдын бүрэн жагсаалтыг телевизийн албан ёсны вебсайтаас хараарай.

цааш үзэх