Хайх

Парис дахь Miu Miu брэндийн үдэшлэг

Эмили Ратаковски, Памела Андерсон, Барбара Палвин

Text: Бюро 24/7

Парисын загварын долоо хоногийн хамгийн сүүлчийн өдөр Miu Miu загварын ордон хавар-зуны шинэ цуглуулгаа танилцуулсан байгаа. Загварын шоуны дараа Миучча Прадагаар ахлуулсан италийн загварын ордон алдарт зочдыг "Miu Miu Club" үдэшлэгтээ урьжээ. Энэхүү үдэшлэгийг зохион байгуулахын тулд Miu Miu брэнд Парисын Boom Boom нэртэй клубыг шинэ цуглуулгынхаа сэдэвт тохируулан тусгайлан тохижуулж, 1980-аад оны уур амьсгалтай болгосон юм.

Уригдсан зочдын дунд Дакота ба Эль Фаннинг, Жон Леженд, Крисси Тейген, Эмили Ратаковски, Барбара Палвин, Адвоа Абоа болон бусад алдартнууд харагдлаа.

 

 

 

  • Зураг:
Цааш үзэх