Хайх

Парис хотод зохион байгуулагдсан Valentino-гийн үдэшлэг

Оливия Палермо, Пьерпаоло Пиччоли, Аризона Мьюз

Text: Бюро 24/7

2017 оны есдүгээр сарын 26-нд Парис хотын Costes зочид буудалд Valentino брэндийн түр зуурын бутик нээгдсэн байна. Энэхүү бутик нь тус брэндийн сонгодог загварын Spike цүнхэнд зориулан нээгдэж байгаа аж. Үдэшлэгийн үеэр Spike цүнхний янз бүрийн хувилбарууд, тэр дундаа маш ховор үхрийн ширэн загварыг тус бутикийн хананд өлгөсөн байлаа.

Valentino брэндийн бүтээлч захирал Пьерпаоло Пиччолид шинэ бутик нээсэнд нь баяр хүргэхийн зэрэгцээ Spike цүнхнүүдийг үзэж сонирхохоор үнэт эдлэлийн дизайнер Аурелия Бидерман, блогер Каро Даур ба Шарлотта Гроенвельд, стилист Вероника Хейлбрюннер болон бусад алдартнууд хүрэлцэн иржээ.

 

  • Зураг:
Цааш үзэх