Хайх

Playtime 2022: VIP тасалбарууд ямар давуу талтай вэ?

Playtime 2022: VIP тасалбарууд ямар давуу талтай вэ?

Энэ жилийн наадмын тасалбаруудад олон шинэчлэлт хийгджээ

Text: А.Сарнай


Цар тахлын улмаас удаан хугацаанд завсарлага аваад байсан Playtime олон улсын хөгжмийн наадам энэ жил Монгол шилтгээнд долоодугаар сарын 7,8,9,10-нд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн наадам маш их хүлээлт үүсгэж буйгаас гадна олон өөрчлөлт, шинэчлэлтийг хийжээ. Тухайлбал, энэ жилээс эхлэн фестивалийн үргэлжлэх хугацаа гурав биш дөрвөн өдөр болж өөрчлөгдсөн бөгөөд тасалбарыг зөвхөн бүтэн дөрвөн өдрөөр худалдаалахаар болсон. Мөн Монгол шилтгээний гадна, төв тайзны ард, зөвхөн VIP тасалбартай хүмүүст зориулсан тусгай VIP кэмпинг хэсэгтэй болсон байна. Үүгээр ч зогсохгүй VIP тасалбаруудад зориулсан лоунж, баар ажиллаж өргөн сонголттой уух зүйлсийг санал болгохоос гадна Novotel зочид буудлын сет хоол, наадам зохион байгуулагчдын зүгээс санал болгож буй Hunnu майханд буудаллах зэрэг олон давуу эрхийг олгож байгаа билээ.

Энэ жилийн фестиваль нийт дөрвөн төрлийн VIP тасалбарыг худалдаанд гаргаж байгаа ба доор та бүхэнд тэдгээрийн ялгаа болон олгож буй давуу эрхүүдийн талаар дэлгэрэнгүй хүргэж байна.


PLAYTIME 2022 VIP ТАСАЛБАР

Playtime 2022: VIP тасалбарууд ямар давуу талтай вэ? (фото 1)

Тасалбарт дараах давуу эрхүүд дагалдана. Үүнд:

VIP тасалбар - 1 ширхэг

VIP асруудад нэвтрэх эрх

VIP баараар үйлчлүүлэх эрх

VIP асраас сет хоол /сонголтоор/ - 2 удаа

VIP асраас уух зүйл /сонголтоор/ - 4 ширхэг

VIP кэмпинг хэсэгт хувийн майхнаа барих эрх - 3x3 талбай


Тасалбарыг худалдаж авахыг хүсвэл ЭНД дарна уу.

1,000,000₮


PLAYTIME 2022 ХОС VIP + ХОС БОГЦ

Playtime 2022: VIP тасалбарууд ямар давуу талтай вэ? (фото 2)

Тасалбарт дараах давуу эрхүүд дагалдана. Үүнд:

VIP тасалбар - 2 ширхэг

PLAYTIME богц - 2 ширхэг

VIP асруудад нэвтрэх эрх

VIP баараар үйлчлүүлэх эрх

VIP асраас сет хоол /сонголтоор/ - 4 удаа

VIP асраас уух зүйл /сонголтоор/ - 8 ширхэг

VIP кэмпинг хэсэгт хувийн майхнаа барих эрх - 3x3 талбайд


Тасалбарыг худалдаж авахыг хүсвэл ЭНД дарна уу.

2,000,000₮

Хосын VIP тасалбар дээр 20 жилийн ойн тусгай мерчендайзын дээж болох 2 ширхэг үүргэвчийг бэлэглэнэ. Энэхүү тасалбарын хувьд зөвхөн маргаашийг буюу долоодугаар сарын 1-ний өдрийг дуустал үргэлжлэх урамшуулалт тасалбар юм.


2 ХҮНИЙ БАГЦ /VIP ТАСАЛБАР+БАЙР/

Playtime 2022: VIP тасалбарууд ямар давуу талтай вэ? (фото 3)

Тасалбарт дараах давуу эрхүүд дагалдана. Үүнд:

VIP тасалбар - 2 ширхэг

VIP Hunnu кэмпийн 2 ортой майхан - 4 өдөр байрлах эрх

VIP асруудад нэвтрэх эрх

VIP баараар үйлчлүүлэх эрх

VIP асраас сет хоол /сонголтоор/ - 4 удаа

VIP асраас уух зүйл /сонголтоор/ - 8 ширхэг

VIP кэмпийн машины зогсоол - 1 эрх

VIP угталтын сет - 1 шил виски эсвэл вино, 4 ширхэг ус эсвэл ундаа, 4 ширхэг пиво


Тасалбарыг худалдаж авахыг хүсвэл ЭНД дарна уу.

3,200,000₮


4 ХҮНИЙ БАГЦ /VIP ТАСАЛБАР+БАЙР/

Playtime 2022: VIP тасалбарууд ямар давуу талтай вэ? (фото 4)

Тасалбарт дараах давуу эрхүүд дагалдана. Үүнд:

VIP тасалбар - 4 ширхэг

VIP Hunnu кэмпийн 4 ортой майхан - 4 өдөр байрлах эрх

VIP асруудад нэвтрэх эрх

VIP баараар үйлчлүүлэх эрх

VIP асраас сет хоол /сонголтоор/ - 8 удаа

VIP асраас уух зүйл /сонголтоор/ - 16 ширхэг

VIP кэмпийн машины зогсоол - 1 эрх

VIP угталтын сет - 1 шил виски эсвэл вино, 8 ширхэг ус эсвэл ундаа, 8 ширхэг пиво


Тасалбарыг худалдаж авахыг хүсвэл ЭНД дарна уу.

5,600,000₮


HUNNU VIP CAMP ТАСАЛБАР

Playtime 2022: VIP тасалбарууд ямар давуу талтай вэ? (фото 5)
Playtime 2022: VIP тасалбарууд ямар давуу талтай вэ? (фото 6)

Дээр дурдсанчлан фестивальдаа илүү тухтай оролцохыг хүссэн хүмүүст VIP кэмпинг хэсэгт байрлах Hunnu майхныг санал болгох ба энэхүү майхан нь хоёр болон дөрвөн орны сонголттой, мөн майхны тасалбарыг авснаар машины зогсоол болон угталтын сетийн эрхүүд дагалдах болно. Hunnu майхныг зөвхөн VIP тасалбартай хүмүүс авах боломжтой юм. Майхан захиалахыг хүсвэл ЭНД дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх