Хайх

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид

Гэнэтийн бэлгээр дүүрэн Porsche-гийн үдэшлэг

Text: Г.Тэмүүлэн


Түүхэн үйл явдал, гэнэтийн бэлэг, онцгой уур амьсгалаар зочдыг цэнэглэсэн Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэг амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө

Монгол улсын хэрэглэгчдэд хурд, хүч, дахин давтагдашгүй дизайн ба инженерийн гайхамшгийг танилцуулсан Германы алдарт тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Porsche брэнд өнгөрсөн бямба гарагт Яармаг дахь шинэ үзэсгэлэнгийн танхимаа албан ёсоор нээж, нээлтийн ёслолд зориулан коктейль үдэшлэг зохион байгуулсан юм. Дэвшилтэт технологи ба архитектурын гайхамшгийг цогцлоосон цэлгэр үзэсгэлэнгийн танхимд Porsche брэндийн үнэнч хэрэглэгчид, түншүүд болон удирдлагууд хуран цугларч, халуун дотно яриа өрнүүлэхийн зэрэгцээ, Хөсөгтөн ба The Colors хамтлагуудын тоглолтуудаар сэтгэлээ сэргээн нэгэн үдшийг эерэг, онцгой уур амьсгалаар дүүрэн өнгөрүүллээ.

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 1)

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 2)

Нээлтийн үдэшлэгт морилон ирсэн бас нэгэн хүндэт зочин болох Porsche брэндийн Ази номхон далайн бүсийг хариуцсан захирал ноён Артур Уиллман шинэ бүтээн байгуулалт түүнд өндөр сэтгэгдэл үлдээснийг онцолж, "Монгол дахь Porsche Улаанбаатар төвийн энэхүү байгууламж нь бидний өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалт, нөр их хөдөлмөрийг илтгэж байна" хэмээн зочдод хандан хэллээ. Мөн тэрээр Porsche-гийн бизнесийг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлсний баталгаа болгож тус брэндийн гол захирлуудын гарын үсэг бүхий батламжийг гардуулснаар хүрэлцэн ирсэн зочид түүхэн үйл явдлын гэрч болсон билээ. Энэхүү батламж дээр Porsche брэндийн үндсэн загварын автомашин дүрслэгдсэн бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагчийн "Би өөрийн мөрөөдлийн автомашиныг урт удаан хугацааны турш эрж хайсан ч харамсалтай нь олоогүй учраас өөрөө автомашин бүтээхээр шийдсэн" хэмээн хэлсэн домог бүхий үг бичигдсэн нь тайзан дээр дурдагдсан юм.

Арга хэмжээний оргил үеэр Porsche Улаанбаатар төвийн гүйцэтгэх захирал Жейсон Брүүм хүрэлцэн ирсэн зочид ба хэвлэл мэдээллийнхэнд хандан нэгэн чухал мэдэгдлийг хийсэн байгаа. Тодруулбал өнгөрсөн хугацаанд Porsche брэндийг Монголд нэвтрүүлж, амжилттай нутагшуулахад маш чухал үүргийг гүйцэтгэсэн ноён Жейсон Брүүм албан тушаалаасаа бууж буйгаа зарласан юм. Тэрээр "Би Монгол улсад ирээд таван жил болж байна. Миний хувьд Монголын үзэсгэлэнт оронд ажиллаж, амьдарсан хугацаа маань үнэхээр гайхалтай аялал байсан. Гэхдээ аливаа сайхан зүйл эхэлсэн шиг ээ дуусдаг жамтай байдаг" хэмээн хэлж Porsche Улаанбаатар төвийн түлхүүрийг цаашид Монгол дахь Porsche-гийн үйл ажиллагааг албан ёсоор удирдан явуулах ноён Рассел Уитлоуд гардуулж түүнд амжилт, сайн сайхныг хүссэн юм.

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 3)

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 4)

Porsche Улаанбаатар төв өөрсдийн зохион байгуулсан үдэшлэг бүртээ хүрэлцэн ирсэн хүмүүст зориулан гэнэтийн бэлэг барьдаг уламжлал тогтсон гэж хэлж болно. Тэд энэ удаад ч мөн энэхүү уламжлалаа үргэлжлүүлж шинэ загварын спорт автомашин танилцуулсан байгаа. Энэ үдшийн нэгэн гол баатар болсон тэрхүү гэнэтийн бэлэг нь Porsche 911 GT3 гэх шинэ загвар байлаа. Үзэсгэлэнгийн танхимд хүчирхэг хөдөлгүүрийн чимээг цуурайтуулан орж ирсэн улбар шар өнгийн Porsche 911 GT3 спорт загвар нь зочдын сэтгэлийг догдлуулж, хүн бүхнийг гайхшруулж байсан нь энэ үдшийн бас нэгэн онцгой мөч боллоо. Спорт автомашин, шинэ бүтээн байгуулалт, амжилтыг илтгэсэн энэхүү арга хэмжээнд хэн хүрэлцэн ирж, ямар онцлох үйл явдлууд өрнөснийг одоо хамтдаа харцгаая.

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 5)

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 6)

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 7)

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 8)

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 9)

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 10)

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 11)

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 12)

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 13)

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 14)

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 15)

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 16)

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 17)

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 18)

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 19)

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 20)

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 21)

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 22)

Porsche Улаанбаатар төвийн албан ёсны нээлтийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид (фото 23)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх