Хайх

Сү Жү Парк, Кирстен Данст нар “Woodshock” киноны нээлт дээр

Сү Жү Парк, Кирстен Данст нар “Woodshock” киноны нээлт дээр

Венецийн кино наадмын тав дах өдөр

Text: Г.Тэмүүлэн


Венецийн 74 дэх удаагийн кино наадам Италийн Венеци хотноо амжилттай үргэлжилж байна. Дизайнер Том Фордын кино урлагт гаргасан амжилт бусад дизайнеруудад ч бас үлгэр дуурайлал үзүүлсэн бололтой. Rodarte брэндийн үүсгэн байгуулагчид болох Лора ба Кейт Малливи нар өөрсдийн бүтээсэн "Woodshock" нэртэй утга уянгын киногоо Венецийн кино наадмын тав дах өдөр танилцууллаа.

"Woodshock" киноны үйл явдалд Тереза гэх нэгэн бүсгүй сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсний улмаас бодит байдлыг хүлээн авах чадваргүй болж байгаа тухай гардаг. Дизайнер эгч дүүсийн бүтээсэн энэхүү киноны гол дүрийг жүжигчин Кирстен Данст бүтээсэн юм.

"Woodshock" киноны нээлтэнд загвар өмсөгч Сү Жү Парк, Кирстен Данст мөн мэдээж Лора ба Кейт Малливи нар хүрэлцэн иржээ.

Сү Жү Парк, Кирстен Данст нар “Woodshock” киноны нээлт дээр (фото 1)Сү Жү Парк, Кирстен Данст нар “Woodshock” киноны нээлт дээр (фото 2)Сү Жү Парк, Кирстен Данст нар “Woodshock” киноны нээлт дээр (фото 3)Сү Жү Парк, Кирстен Данст нар “Woodshock” киноны нээлт дээр (фото 4)Сү Жү Парк, Кирстен Данст нар “Woodshock” киноны нээлт дээр (фото 5)

цааш үзэх