Хайх

SAG 2017:  Улаан хивсэн дээрх шилдэг төрхүүд

SAG 2017: Улаан хивсэн дээрх шилдэг төрхүүд

23 дах удаагийн

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Хэдхэн цагийн өмнө Лос-Анжелес хотод 23 дах удаагийн Screen Actor Guild Awards буюу SAG шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Кино ба телевизийн шилдэг жүжигчдийг тодруулдаг энэхүү ёслолд Холливүүдын одууд ямар төрх бүрдүүлснийг харцгаая

Энэ үдэш "Hidden Figures", "Stranger Things", "Orange is the New Black" бүтээлүүд утга уянгын ба инээдмийн киноны төрөлд шилдэг жүжигчдийн шагналыг хүртэж гэнэтийн бэлэг барьлаа. Харин Эмма Стоун шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин болсон бол Дензел Вашингтон "Fences" киногоор шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагнал хүртжээ. "The Crown" цувралын жүжигчид болох Клэр Фой ба Жон Литгоу нар телевизийн цувралын шилдэг эрэгтэй ба эмэгтэй жүжигчний шагналыг тус, тус авч уг цувралын амжилтыг дахин бататгасан юм.

SAG 2017 кино наадмын улаан хивсний төрхүүд ёслолын арга хэмжээнээс дутахааргүй анхаарал татаж байлаа. Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн Эмма Стоун Alexander McQueen брэндийн цэцгэн чимэглэлтэй даашинз сонгосон бол Жанель Монэ Chanel загварын ордны шагай татсан урттай, ханцуйгүй даашинз өмсчээ. Жүжигчин Натали Портманы сонгосон даашинз энэ долоо хоногийн турш загварын сэтгүүлүүдийн ярианы гол сэдэв болно гэдэгт итгэлтэй байна. Тэрээр бие давхар ч гэсэн хэрхэн загварлаг харагдаж болохыг Dior-ын газар шүргэсэн урт цагаан даашинз өмсөж харууллаа.

цааш үзэх