Хайх

SAG 2018: Улаан хивсний шилдэг төрхүүд

Шилдэг жүжигчдийг тодруулах 24 дэх удаагийн ёслол

Text: Бюро 24/7

Лос-Анжелес хотноо кино ба телевизийн шилдэг жүжигчдийг шалгаруулдаг Screen Guild Awards 2018 шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж, хэдхэн цагийн өмнө өндөрлөөд байна. 24 дэх удаагийн энэхүү ёслолыг хоёр ч удаа People's Choice Awards шагнал хүртэж байсан жүжигчин Кристин Белл хөтөлжээ. Ерөнхийдөө SAG 2018 ёслолын дараа Оскарын шагналд ямар, ямар жүжигчид өрсөлдөх нь тодорхой болдог гэж хэлж болно. Энэ үдэш "Three Billboards Outside Ebbing, Missouri" кино "Шилдэг эмэгтэй жүжигчин", "Шилдэг туслах дүрийн жүжигчин" "Шилдэг жүжигчдийн баг" зэрэг нийт гурван шагнал хүртэж, маш том амжилт гаргаад байна. Харин эрэгтэй жүжигчдээс Гэри Олдман (Darkest Hour) шилдгээр тодорчээ. Мөн SAG 2018 шагнал гардуулах ёслолоос кино урлагт оруулсан хувь нэмрийнх төлөө жүжигчин Морган Фриманыг шагнасан байна.

Ёслолын зохион байгуулагчид кино урлагийн салбар дахь бэлгийн дарамтын эсрэг Time's Up хөдөлгөөнийг дэмжин ялагчдад шагналыг нь зөвхөн эмэгтэйчүүд гардуулж өгнө гэсэн шийдвэрийг гаргажээ. Хэрэв Алтан Бөмбөрцөг 2018 наадамд эмэгтэй жүжигчид зөвхөн хар өнгийн хувцсаар гоёж байсан бол энэ удаад тэд илүү гэгээлэг өнгийн сонголт хийсэн харагдлаа. Харин одоо 24 дэх удаагийн SAG наадам дээрх шилдэг улаан хивсний төрхүүдийг харцгаая.

 

цааш үзэх