Хайх

Sundance 2017 кино наадмын зочид

Sundance 2017 кино наадмын зочид

Одууд “Эмэгтэйчүүдийн жагсаал”-ын дараа

Text: Buro.Mongolia


Зураг:

Юта мужийн Парк Сити хотноо нэгдүгээр сарын 19-нд жил бүр болдог Sundance Film Festival кино наадмын нээлт болж өнгөрлөө. Нийт 10 хоногийн турш үргэлжилж, дэлхийн кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг энэхүү кино наадам нэгдүгээр сарын 21-ний бямба гарагт буюу "Эмэгтэйчүүдийн жагсаал"-ын өдөр олон нийтийн анхаарлын төвд өртсөн юм.

Sundance кино наадамд дресс код гэж байдаггүй тул одууд хүссэнээрээ хувцаслаж болдог. Тиймээс ихэнх Холливүүдын одууд АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн эсрэг жагсаалд оролцсоныхоо дараа хувцсаа солилгүй шууд кино наадамд хүрэлцэн иржээ.

Жүжигчин Кристен Стюарт өөрийн анхны найруулсан киногоо танилцуулахаар уг арга хэмжээнд ирэхдээ жийнсэн өмд, цагаан футболк, савхин хүрэм ба кет өмссөн байна. Тэрээр The Hollywood Reporter вебсайтад өгсөн богино ярилцлагадаа "Хамгийн энгийн хүмүүнлэгийн үзэл санаанууд зөрчигдөж байгааг ухаарахын тулд заавал улс төр мэддэг байх албагүй" гэжээ.

Ингээд бид одуудын Sundance кино наадамд ирэхдээ өмссөн хувцсыг бусад арга хэмжээний дүр төрхүүдтэй нь харьцууллаа. Эдгээр зургуудаас хүйсийн ялгаагүй хувцасны тренд хэр их хүчээ авсныг харж болно.

Sundance 2017 кино наадмын зочид (фото 1)
Sundance 2017 кино наадмын зочид (фото 2)
Sundance 2017 кино наадмын зочид (фото 3)
Sundance 2017 кино наадмын зочид (фото 4)
Sundance 2017 кино наадмын зочид (фото 5)
Sundance 2017 кино наадмын зочид (фото 6)
Sundance 2017 кино наадмын зочид (фото 7)
Sundance 2017 кино наадмын зочид (фото 8)

цааш үзэх