Хайх

Valentino брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид

Valentino брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид

Valentino Garavani

Text: Buro.Mongolia


Shangri-La Моллд шинэхэн нээгдсэн Байгал мулти брэнд дэлгүүрт дэлхийн хувцас загварын ертөнцөд хамгийн алдартай Valentino брэнд зэрэгцэн нээгдлээ

Италийн алдарт Valentino брэнд Монгол улс дахь салбар дэлгүүрээ Baigal брэндтэй хамтран нээсэн онцгой үйл явдал уржигдар Shangri-La Моллд болж өнгөрлөө. Тансаг зэрэглэлийн хувцас загварын ертөнцөд бүтэн зуун дамнан оршин тогтнож, амжилтын оргилд хүрсэн Valentino брэнд Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөрөө Baigal брэндийг сонгосон байна. Shangri-La Моллд нээгдсэн энэхүү мулти брэнд дэлгүүрийн нээлтэнд зориулж Baigal брэндийн хамт олон Монголын загварын ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй, бизнесийн салбарын хүчирхэг эмэгтэйчүүдийг урьж хүндэтгэлийн зоог барих арга хэмжээ зохион байгуулсан юм.

Valentino брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид (фото 1)

Энэ үдэш Baigal брэндийн үүсгэн байгуулагч О.Байгалийн урилгаар Dior брэндийн Монгол дахь салбарын захирал Ц.Батчулуун, Наран трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Удвал, Таван Богд группын ТУЗ-ын гишүүн Д.Хулан, Төгөлдөр сангийн тэргүүн Х.Отгонтуяа, Сарнайх ХХК-ийн захирал Ү.Сарнай, On'n Off продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаа, Орчлон сургуулийн ерөнхий захирал Д.Батмөнх, Гоёо ХХК-ийн ТУЗ-ын гишүүн Д.Бадамцэцэг, Louis Vuitton брэндийн Монгол дахь салбарын захирал Б.Дэлгэрмаа, топ модель Э.Одгэрэл, Ч.Туяацэцэг, Мисс Ч.Мичидмаа, Г.Оюунгэрэл, Бюро 24/7-гийн захирал Ө.Содгэрэл, Ажигана ХХК-ийн захирал Э.Туул, МАК ХХК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Quintessentially компанийн Монгол дахь захирал М.Сэржмядаг, Улаанбаатар Их Дэлгүүрийн гүйцэтгэх захирал Э.Мөнгөнцэцэг болон бусад үзэсгэлэнт бүсгүйчүүд хүрэлцэн ирлээ. Эдгээр гуч, дөч, тавь, жаран насны Монголын шилдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл Valentino, Baigal брэнд нээгдэж буйг хүндэтгэх үүднээс тус загварын ордны хувцас, аксесуар, үнэт эдлэлээр гангарсан байлаа.

Valentino брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид (фото 2)

"Би эмэгтэйчүүд юунд дурладгийг мэднэ. Тэд зөвхөн үзэсгэлэнтэй байхыг хүсдэг юм" гэж Valentino брэндийн үүсгэн байгуулагч Валентино Гаравани хэлсэн байдаг. Түүний бодлоор чамин тансаг байдал бол зөв харьцаа, сэтгэл хөдлөл, сюрприз гурваас бүрдэх бөгөөд үүнийг ч өөрөө үдшийн даашинзууддаа төгс шингээдэг онцлогтой. Тийм учраас л Оскар, Канн, Грэмми зэрэг дэлхийн хэмжээний хамгийн том арга хэмжээний үеэр одууд Valentino брэндийн даашинз өмсөж, өөрийн төгс төгөлдөр төрхийг бүтээдэг уламжлалтай. Өнөө үед Valentino брэнд тэрхүү хамгийн тансаг зэрэглэлийн даашинз урладаг ДНХ-гаа хадгалж үлдээд зогсохгүй өдөр тутмын амьдралд ч тансаг, эрхэмсэг байдлыг авчрах загварууд урлаж байгаа. Тэгвэл өнөөдрөөс эхлээд Монголчууд энэ бүхнийг эх орноосоо худалдан авч, өөрийн дахин давтагдашгүй байдлыг илэрхийлэх боломжтой боллоо. Энэ бүхнийг Монголд бий болгосон Baigal брэндийн хамт олонд баяр хүргэж, өндөр амжилт хүсье.

Valentino брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид (фото 3)

Valentino брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид (фото 4)

Valentino брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид (фото 5)

Valentino брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид (фото 6)Valentino брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид (фото 7)

Valentino брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид (фото 8)

Valentino брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид (фото 9)Valentino брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид (фото 10)Valentino брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид (фото 11)

 

Valentino брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид (фото 12)Valentino брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид (фото 13)Valentino брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид (фото 14)Valentino брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид (фото 15)

Valentino брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид (фото 16)Valentino брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид (фото 17)

Valentino брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид (фото 18)

Valentino брэндийн Монгол дахь албан ёсны салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид (фото 19)

цааш үзэх