Хайх

Венецийн кино наадмын улаан хивсэн дээрх одууд

Венецийн кино наадмын улаан хивсэн дээрх одууд

Тав дах өдөр

Text: Buro.Mongolia


Зураг:

Венецийн кино наадмын тав дах өдрийн хөтөлбөр уламжлалт улаан хивсний ёслолоор өндөрлөлөө. Энэ үдэш Мэл Гибсон, Эндрю Гарфилд, Винс Вон болон бусад одууд хүрэлцэн иржээ

Өчигдөр Венецийн кино наадмын тэмцээний хөтөлбөрөөс гадуур "Hacksaw Ridge" нэртэй Мэл Гибсоны бүтээсэн киног үзүүлсэн байна. Хэдийгээр дайны сэдэвтэй энэхүү кино нь үндсэн хэсэгт өрсөлдөөгүй ч кино наадмын тав дах өдрийн хамгийн их шуугиан тарьсан бүтээлээр шалгарлаа. Мэл Гибсон арван жил завсарласны эцэст найруулагчийн ажилдаа эргэн орж байгаа юм. Тэрбээр энэ хугацаанд бие ба сэтгэлзүйн хүчээ бүрэн сэлбэсэн бололтой. Тиймээс энэхүү кино нь зөвхөн Венецийн кино наадамд амжилт гаргаад зогсохгүй, Оскарын шагналд нэр дэвшихийг ч үгүйсгэхгүй.

Мөн энэ өдөр шүүгчдийн өмнө кино наадмын үндсэн хэсэгт өрсөлдөж байгаа бүтээлүүд танилцуулагдсан байгаа. Тухайлбал, Массимо Д'Анольфи ба Мартина Паренти нарын "Spira Mirabilis", Мариано Кон ба Гастон Дюпра нарын "The Distinguished Citizen" гэх хоёр киног үзүүлжээ.

Венецийн кино наадмын улаан хивсэн дээрх одууд (фото 1)Венецийн кино наадмын улаан хивсэн дээрх одууд (фото 2)Венецийн кино наадмын улаан хивсэн дээрх одууд (фото 3)Венецийн кино наадмын улаан хивсэн дээрх одууд (фото 4)Венецийн кино наадмын улаан хивсэн дээрх одууд (фото 5)

цааш үзэх