Хайх

Хөнгөн зууш идэх урлаг: Эрүүл, хурдан хоол

Хөнгөн зууш идэх урлаг: Эрүүл, хурдан хоол

Үргэлж цүнхэнд

Text: Бюро 24/7

Манай зөв хооллолтын мэргэжилтэн зөв, эрүүл мэндэд тустай хөнгөн зууш гэж юу болох болон хэрхэн үүнийг бэлдэх талаар зөвлөж байна

Орчин үед бид яаж ч хичээгээд хамгийн зөв зохистой, тэжээллэг хоолыг өдөрт гурван удаа идэхээс илүүтэй, хөнгөн зуушнаас ихэнх илчлэгээ авсан байдаг. Тиймээс л ходоод хонхолзоод ирэхэд ухаанаа алдахгүй зөв зохистой хооллох хэрэгтэй.

Юуны өмнө, орц найрлагыг нь сайтар судлах хэрэгтэй. Идэх гэж буй зүйлээ амандаа хийхээсээ өмнө, савлагаан дээрх мэдээллийг нь сайтар уншиж заншаарай. Snack буюу хөнгөн зуушнууд ихэвчлэн "эрүүл" гэсэн тодотголтойгоор сурталчилгаа хийдэг ч, үнэн хэрэгтээ "эрүүл бус" олон төрлийн найрлага агуулсан байдаг. Тухайлбал, транс өөх тос, ус төрөгчтэй ургамлын тоснууд, амт, будаг оруулагч, илүүдэл элсэн чихэр, давс, төрөл бүрийн химийн гаралтай нэмэлтүүд (савлагаан дээр бичсэн ойлгомжгүй бүх үгнүүд) гэх мэт. Тиймээс идэх гэж буй зуушиндаа өндөр шаардлага тавих хэрэгтэй. Орц багатай, эмээ тань хүртэл сайн мэддэг хүнсний бүтээгдэхүүнийг сонгож идээрэй. Энэ нь ялангуяа амттаны тасагт зардаг хөнгөн зуушнуудад илүү хамаатай. Хэрэв зарим зуушнууд эрч хүчний чанартай эх үүсвэр болж өгдөг бол, нөгөө хэсэг нь элсэн чихэр орлуулагч, байгалийн бус нэмэлт оруулсан хоосон илчлэг агуулж байдаг тул танд ямар ч ашиг тус авчрахгүй.

Хөнгөн зууш идэх урлаг: Эрүүл, хурдан хоол (фото 1)

Ихэвчлэн бага насны хүүхдүүдтэй хүмүүс цүнхэндээ ямар нэг хөнгөн зууш авч явдаг. Би хүмүүсийг энэ зуршлыг дагаж сураасай гэж зөвлөх байна. Хэрэв та ойр орчиндоо эрүүл мэндэд тустай хөнгөн зууш нөөцөлж чадвал, танд өлссөн үедээ хэрэгцээгүй зүйлс идэх хүсэл төрөхгүй. Энэхүү хөнгөн зуушнуудаа машин, цүнх, ажлын ширээ гээд үргэлж биедээ авч явж эсвэл ойр хадгалах хэрэгтэй. Үүнд танд зөөврийн хадгалах савнууд эсвэл олон дахин хэрэглэж болдог уут тусална. Харин самар бол хайрсан биш, давсгүй түүхий байвал сайн. Ерөнхийдөө самар болон хатаасан жимсний цуглуулга, наран цэцгийн үр, цавуулаггүй хатаасан боов, жигнэмэг, будааны талх, байцааны чипс, хатаасан наргил модны самар, элсэн чихрийн агууламж багатай самар-жимсний амттан (bar) зэрэг хөнгөн зуушнууд хамгийн тохиромжтой.

Хөнгөн зууш идэх урлаг: Эрүүл, хурдан хоол (фото 2)

Дээр дурдсан хүнсний бүтээгдэхүүнүүд удаан хадгалах зориулалттай байдаг ба та бага багаар шинэхэн жимс, ногоог зуушиндаа нэмж заншаарай. Хэрэв та өмнө нь бэлдэж чадвал энэ нь таны санаснаас хамаагүй хялбар байх болно. Мэдээж авч явахад хамгийн хялбар жимс бол алим. Гэхдээ ногоог ч гэсэн авч явахад амар шүү дээ. Би ням гарагт чөлөөтэй цаг гарахаар ногоонуудаа угааж цэвэрлэхийг хичээдэг. Тиймээс өглөө босоод эсвэл өмнөх орой нь би өөрийн дуртай ногоонуудаа (гоньд, өргөст хэмх, лууван, өнгөт байцаа, брокколи болон амтат чинжүү) хэрчээд л уутанд хийгээд л авч явдаг. Та хүүхдүүдээ сургуульд явахаас нь өмнө өглөөний цайг нь бэлдэж байх зуураа үүнийг хийж болно. Харин миний овьёсны кааш буцлах зуур би зуушаа бэлтгэдэг. Ямартаа ч, ногооны зууш нь хамгийн зөв сонголт байх болно.

Хөнгөн зууш идэх урлаг: Эрүүл, хурдан хоол (фото 3)

Эцэст нь хэлэхэд, савлагаан дээрх орц найрлагыг сайтар уншиж, өдрийн турш идэх зуушаа өөрийн гараар бэлтгэж, идэх зүйлсээ сайтар нягталж, эрүүл мэндэд тустай байгалийн гаралтай хүнс хэрэглээрэй!

цааш үзэх