Хайх

Butcher’s Delight: Аманд ороод л хайлах амтат стейкийг гэртээ хийцгээе

Butcher’s Delight: Аманд ороод л хайлах амтат стейкийг гэртээ хийцгээе

Text: Г.Тэмүүлэн


Стейк бол энгийн нэг шарсан мах биш харин бүхэл бүтэн хоолны урлаг. Тиймдээ ч энэхүү зоогийг бэлтгэх үйл явц нь бараг л шинжлэх ухаан болтлоо хөгжиж, төгс стейкийн талаарх маргаан хэзээ ч тасардаггүй билээ. Мэдээж хүн бүрийн хувьд "төгс стейк" гэх ойлголт ондоо боловч сайн чанарын мах гол цөм нь гэдэгтэй маргах зүйл үгүй биз ээ. Зөөлөн, шүүслэг, төгс болголттой, шинэхэн стейк ямар ч хоол голомтгой хүний таалалд нийцэж, өдөр тутмын зоогоос эхлээд тэмдэглэлт өдрүүдэд ч хүртэл эрүүл, амттай хоол болдгоороо онцлог. Ялангуяа ажлаа тарж ирээд ямар хоол хийхээ мэдэхгүй байгаа завгүй аав, ээж нар, шинэ амт хайж буй хоолны хорхойтнууд, эрүүл хооллохыг хичээж буй фитнесээр хичээллэгч гээд хүн бүхэнд стейк нь цаг зав хэмнэсэн, хамгийн зөв хоолны сонголт болдог. Гэхдээ ихэвчлэн хүмүүст сайн чанарын, амтат стейкийг зөвхөн ресторанд зооглох хэрэгтэй гэсэн ойлголт бий. Тэгвэл энэхүү хэвшмэл ойлголтыг эвдэж мэргэжлийн тогоочийн ур чадвар шаардагдахгүйгээр гэртээ хүссэн үедээ амархан бэлтгэн идэх боломжтой амттай стейкийг бид оллоо.

Butcher’s Delight: Аманд ороод л хайлах амтат стейкийг гэртээ хийцгээе (фото 1)

2019 онд үүсгэн байгуулагдсан Butcher’s Delight брэнд нь сайн чанарын T-bone стейкээс эхлээд өөх мах нь алагласан буюу “гантигласан” үхрийн мах, шарахад бэлэн хонины мах гээд төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд эндээс та 100% органик, тэжээллэг махан бүтээгдэхүүн сонгон ойр дотнын хүмүүсээ гарын хоолоороо дайлж, зоогийн ширээний ард халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх боломжтой.


Butcher’s Delight: Аманд ороод л хайлах амтат стейкийг гэртээ хийцгээе (фото 2)

Гантигласан үхрийн мах гэж юу вэ?

Гантигласан буюу өөх, мах нь алагласан үхрийн махнаас хамгийн сайн чанарын, шүүслэг стейк бий болдог гэдгийг та гарцаагүй сонссон байх. Үнэхээр ч маш нимгэн өөхөн давхарга агуулсан энэхүү үхрийн мах нь харагдах байдлаараа яг л гантигийн эрээлжилсэн хээг санагдуулах бөгөөд үүний ачаар зүйрлэшгүй таатай амттай болдгоороо онцлогтой. Гантигласан үхрийн махыг шарах явцад өөх нь хайлж, стейкийг бүр ч илүү шүүслэг, зөөлөн болгодог учраас хоолны салбарт өндрөөр үнэлэгддэг. Butcher’s Delight брэнд нь Дани улсын үхрийн мах үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллаж европ технологийг Монголдоо нутагшуулан аманд ороод л хайлах сайн чанарын гантигласан үхрийн махыг дотоодын зах зээлд нийлүүлэх болжээ.

Butcher’s Delight: Аманд ороод л хайлах амтат стейкийг гэртээ хийцгээе (фото 3)

Butcher’s Delight: Аманд ороод л хайлах амтат стейкийг гэртээ хийцгээе (фото 4)

Жор болон орцтойгоо ирдэг тул хийхэд амархан

Хэрвээ та стейк шарах аргачлалыг сайн мэдэхгүй эсвэл хэрхэн амтлах талаар ойлголтгүй бол санаа зовох хэрэггүй. Butcher’s Delight-ийн бүтээгдэхүүнүүд жор болон амтлагчтайгаа ирдэг. Өөрөөр хэлбэл стейкийн болцыг (rare, medium rare, medium, medium well, well done гэхчлэн) өөрийн хүсэлдээ тааруулан шарах дэлгэрэнгүй зааварчилгаа болон амтлагч, цөцгийн тостой хамт савлагдсан байдаг нь хоол хийх үйл явцыг бүр ч амархан болгоно. Тиймээс хоол хийх талаар анхан шатны мэдлэггүй хүн ч ахлах тогоочийн түвшний стейк төвөггүйхэн шараад идэх боломжтой юм.


Бусад бүтээгдэхүүнүүд

Butcher’s Delight-д стейкээс гадна хонины хавирга, солонгос маягийн жерки гээд төрөл бүрийн хэрэгцээнд зориулагдсан амттай махнууд бий. Иймд гэр бүлдээ яг л рестораны мэт амттай хоол хийж өгөх, түргэн хоол захиалахын оронд өөрийн гараар хонины хавирга шаран зочдоо дайлах, аль эсвэл шар айргийн даруулга, амны зугаа болгон идэх гээд ямар ч нөхцөлд эрүүл, органик махаар гайхалтай хоол, зууш бэлтгэн дотнын хүмүүсээ баярлуулаарай.

Butcher’s Delight: Аманд ороод л хайлах амтат стейкийг гэртээ хийцгээе (фото 6)
Butcher’s Delight: Аманд ороод л хайлах амтат стейкийг гэртээ хийцгээе (фото 7)

Butcher’s Delight

Худалдаалдаж буй салбарууд: Nomin, Hanu, Goodprice, O’Resh сүлжээ дэлгүүрүүд

Утас 99981368

Facebook: Butcher’s Delight

Instagram: @butchers.delight

цааш үзэх