Хайх

Аз жаргалтай хүмүүс эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг иддэг

Аз жаргалын хүнс

Аз жаргалтай хүмүүс эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг иддэг

Text: Бюро 24/7

"Аз жаргалын хоол" гэдэг нэршлийг анх McDonald's түргэн хоолны сүлжээ олон нийтэд дэлгэрүүлсэн байж болох ч үнэн хэрэгтээ хэт их боловсруулсан, өөх тостой, шарсан хоол идээд аз жаргалыг мэдэрнэ гэдэг юу л бол. Тэгвэл аз жаргалтай амьдрахад бидний идэж буй хоол хүнс нөлөөлөх үү? Энэ талаар хоол тэжээлийн мэргэжилтэн Фиона Так хуваалцаж байна.

"The Forensic Nutritionist" номын зохиолч, хоол тэжээлийн мэргэжилтэн Фиона Так нь "Аз жаргалын хүнс" гэж үнэхээр байдаг хэмээн мэдэгдэж байгаа юм. Тодруулбал зарим нэг хүнсний бүтээгдэхүүн сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, тархины үйл ажиллаганаад сайнаар нөлөөлснөөр үнэхээр биднийг инээмсэглэхэд хүргэдэг гэнэ. Мөн аз жаргалын хоолноос гадна биднийг уйтгар гунигт автуулдаг хүнсний бүтээгдэхүүн байдаг болохыг тэрээр онцоллоо.

Ямар хүнс биднийг аз жаргалтай болгодог вэ?

Шош, самар, үр мөн яргай загас, авокадо, маалингын үр, цацагт хяруулын мах, гадил жимс зэрэг "сайн" тослог агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, тархины үйл ажиллагааг дэмждэг.

Аз жаргалтай хүмүүс эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг иддэг (фото 1)

Эдгээр хүнсний бүтээгдэхүүн яагаад биднийг аз жаргалтай болгодог вэ?

Хүний бие организм шинэхэн, тэжээллэг хүнс хэрэглэж, шаардлагатай шим тэжээлийг авснаар мэдрэлийн шилжүүлэгч эс ба мэдрэлийн систем эрүүл байдаг. Бид B12, B6, фолийн хүчил, төмөр, амин хүчил (триптофан) ба D амин дэмийн дутагдалд ороход сэтгэл санааны байдалд ч мөн өөрчлөлт ордог.

Ямар хүнс ба ундаа биднийг уйтгар гунигт автуулдаг вэ?

Элсэн чихэр, транс өөх тос, согтууруулах ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн бидний бие организмыг шим тэжээлийн дутагдалд оруулдаг. Энэ нь мөн л сэтгэл санааны байдалд нөлөөлнө. Цай ба кофе нь төмрийн шингэцэнд саад болдог бол согтууруулах ундаа нь сэтгэл санааны хямрал үүсгэдэг. Мөн транс өөх тос ихтэй, боловсруулсан бүтээгдэхүүн, амт оруулагч, давс, элсэн чихэр зэрэг нь бие организмыг чухал шим тэжээлийн дутагдалд оруулдаг бөгөөд үр дүнд нь хүний сэтгэл санааны байдал дордоно.

Аз жаргалтай хүмүүс эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг иддэг (фото 2)

Тэгвэл бүр ч илүү аз жаргалтай амьдрахын тулд ямар, ямар бүтээгдэхүүнүүдийг цэсэндээ нэмэх вэ?

Шош. Сэвэг зарам, ангаахай шош (chickpeas) зэрэг шошны төрлийн хүнс нь фолийн хүчил ба төмрөөр баялаг байдаг тул сэтгэл санааг тань дээшлүүлнэ.
Яргай загас нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг амин чухал өөх тосыг агуулдаг. Мөн аз жаргалын гормон гэгддэг серотонин ялгаруулахад амино хүчил (триптофан) чухал үүргийг гүйцэтгэдэг.
Гадил жимс нь B амин дэм ба триптофанаар баялаг.
Самар ба үр, тэр дундаа хушга нь эрдэс бодис, "сайн" тос агуулдаг. Тиймээс хушга тархи шиг харагддаг нь зүгээр ч нэг тохиолдол биш юм гэдгийг санаарай.
Өндөг нь уураг, холины эх үүсвэр болдог бөгөөд мэдрэлийн эс ба эсийн бүрхэвчийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.
Нүүрс ус нь бүхэл үрийн хүнс, овьёос, бор будаа зэрэг  хүнсэнд агуулагддаг ба цусан дахь глюкозын хэмжээг зохицуулснаар тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, ерөнхий эрүүл мэндийг дэмждэг. Мөн мэдээж таны сэтгэл санааны байдлыг сайжруулах болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх